Усан могой жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байх вэ?

527-13604066532795УСАН МОГОЙ ЖИЛД ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Ерөнхий төлөв сайн, ашиг орлогын тухайд дунд зэрэг, бие эрүүл мэнддээ анхаарвал зохистой. Аливаа санаж сэдсэн ажил удаашрах бүтэмж тааруу байх талтай. Нийт хулгана жилтнүүд суудал өнцөгдсөний засал хийлгэх ба Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуул. Шүтээнээ аргадан тахиж, зул хүж өргө. Ариун бус зүйлийг тэвч.

1912 оны усан хулгана, 1936 оны гал хулгана, 1960 оны төмөр хулгана, 1984 оны модон хулгана, 2008 оны шороон хулгана жилтнүүд:

Эр нь ууланд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

Эм нь хийд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.

1924 оны модон хулгана, 1948 оны шороон хулгана, 1972 оны усан хулгана, 1996 оны гал хулгана жилтнүүд:

Эр нь шороонд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13-сан, Алтангэрэл, уншуул.

Эм нь огторгуйд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил. Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13-сан, Сундуй уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Үхэр жилтнүүдийн хувьд могой жилд бие эрүүл мэндийн тухайд сайн, гадна дотны хорлол үгүй. Санаж сэдсэн ажил үйлсийн бүтэмж дунд зэрэг. Бие, хэл, сэтгэлээр үйлдэж буй үйлийг анхаарвал зохистой. Шүтээнээ аргадан тахиж, зул хүж өргө. Ариун бус зүйлийг тэвч. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул нийт үхэр жилтнүүд хийморийн сан олонтаа тавиул.
1913 оны усан үхэр, 1937 оны гал үхэр, 1961 оны төмөр үхэр, 1985 оны модон үхэр, 2009 оны шороон үхэр жилтнүүд:

Эр нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13-сан уншуул. Лхам сахиус тахиул.

Эм нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино.

1925 оны модон үхэр, 1949 оны шороон үхэр, 1973 оны усан үхэр, 1997 оны гал үхэр жилтнүүд:
Эр нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино.

Эм нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13-сан уншуул. Лхам сахиус тахиул.

УСАН МОГОЙ ЖИЛД БАР ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд бар жилтнүүд бие, эрүүл мэнддээ анхаарвал зохистой. Ажил үйлсийн тухайд дунд зэрэг байх ч хянуур хандан хичээл зүтгэл гаргаж чадвал амжилтад хүрнэ. Хэл ам нүүрлэх ч худалдаа наймаанд одтой байж, эд агуурс арвижна. Нийт бар жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай.

1914 оны модон бар, 1938 оны шороон бар, 1962 оны усан бар жилтнүүд:
Эр нь огторгуйд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил. Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул.

Эм нь шороонд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул.

1926 оны гал бар, 1950 оны төмөр бар, 1974 оны модон бар, 1998 оны шороон бар жилтнүүд:
Эр нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.

Эм нь уул суудалд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.
1986 оны гал бар, 2010 оны төмөр бар жилтнүүд:

Эр нь огторгуйд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил. Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул.

Эм нь шороонд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Туулай жилтнүүдийн хувьд ашиг орлого сайн байна. Санаж сэдсэн үйлсийн тухайд дунд зэрэг. Бие эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Ажил үйлсдээ хянуур ханд.

Хийморь доройтон явах суух ажил бүтэмж муутай байж мэдэх тул сан олонтаа тавиулж, хийморийн дарцаг хийсгэн Доржнамжом, Чогжүмүнсэл уншуул.

1915 оны модон туулай, 1939 оны шороон туулай, 1963 оны усан туулай, 1987 оны гал туулай, 2011 оны төмөр туулай жилтнүүд:
Эр, эм төмөр суудалд суусан. Уушиг, зүрх, бүдүүн, гэдэсний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Элдэв хүнээс эд бараа бүү авах, төмөр үл хайлуулах, бухын мах үл идэх. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед болгоомжтой байж ажил үйл, эрүүл мэнддээ анхаарвал зохино.

Гомбо тахиулан Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул. Төмөр суудалд суусан туулай жилтнүүдэд “суудлын харш”-ийн гэм буй тул Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулан засаарай.

1927 оны гал туулай, 1951 оны төмөр туулай, 1975 оны модон туулай, 1999 оны шороон туулай жилтнүүд:

Эр, эм мод суудалд суусан. Элэг, цөс, гэдэсний өвчнөөс сэргийлж, яр гарах, хөл өвдөхөөс болгоомжил. Энэ жилдээ хөх өнгийн эд зүйл ба ирвэсний арьс бүү ав. Мөн бие барсан хүний эд бараа үл авах, туулай илжиг шувууны мах үл идэх, хутга мэс үл авах, баруун хавирганы мах үл идэх. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэж, хутга мэсний зүйлээр бүү оролд. Мод гөлөглөх үед болгоомжтой байж ажил үйлс, эрүүл мэнддээ хянуур хандаарай. Ариун сан уншуул, Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул. Дайсны хорлолоос болгоомжилж сан олонтаа тавиулан, хийморийн дарцаг хийсгэ. Сахиус шүтээндээ зул сайн өргө.

УСАН МОГОЙ ЖИЛД ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Луу жилтнүүдийн хувьд могой жилд хийморь сүлд сайн байна. Санаж сэдсэн ажил үйлсдээ анхаарвал зохистой. Бие эрүүл мэндийн тухайд дунд зэрэг байна. Хэл амнаас болгоомжил. Нийт луу жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай. Өвөр хоорондоо үл тохирох хоёр жилийг Логар буюу цагаан жил хэмээдэг. Могой луу хоёр ороолдоно хэмээхийн учир луу жилтнүүд цагаан жилийн засал хийлгэвэл зохино. Сэтгэл санаа тавгүйтэх, үрэвсэлт өвчин тусах гэм буй тул анхаар. Заслын ном нь Маналын чого, Додижажаа, Жадамба уншуулж сахиус тахь.

1916 оны гал луу, 1940 оны төмөр луу, 1964 оны модон луу, 1988 оны шороон луу, 2012 оны усан луу жилтнүүд:

Эр нь шороо суудалд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13-сан, Алтангэрэл, уншуул.

Эм нь огторгуй суудалд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил. Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13-сан, Сундуй уншуул.

1928 оны шороон луу, 1952 оны усан луу, 1976 оны гал луу, 2000 оны төмөр луу жилтнүүд:

Эр нь уул суудалд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

Эм нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13-сан, Сундуй уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд могой жилтнүүд гадны хорлол хөнөөлөөс анхаарвал зохистой. Бие эрүүл мэнд сайн, санаж сэдсэн ажил үйлс бат бэх байна. Могой жилд төрсөн эр хүмүүн жилийн урдаас гүрэм сайн хийлгэ. Харин эм хүмүүн жил гарсны хойно гүрэм сайн хийлгэ. Үхэгсдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ.

1917 оны гал могой, 1941 оны төмөр могой, 1965 оны модон могой, 1989 оны шороон могой, 2013 оны усан могой жилтнүүд:
Эр нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино.

Эм нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул. Ус суудалд суусан могой жилтнүүд “суудлын харш”-ийн засал болгон Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулаарай.

1929 оны шороон могой, 1953 оны усан могой, 1977 оны гал могой, 2001 оны төмөр могой жилтнүүд:
Эр нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул. Ус суудалд суусан могой жилтнүүд “суудлын харш”-ийн засал болгон Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулаарай.

Эм нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино.

УСАН МОГОЙ ЖИЛД МОРЬ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Морь жилтнүүдийн бие, эрүүл мэнд дунд зэрэг. Эрүүл мэнддээ анхаарал тавибал зохистой. Санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй байна. Нийт морь жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай.

1918 оны шороон морь, 1942 оны усан морь, 1966 оны гал морь, 1990 оны төмөр морь жилтнүүд:

Эр нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Галзуу хүн, хуврагаас таваг аяга үл авах, баруун зүгээс улаан мах үл авах, алаг үхрийн мах үл идэх, газар нүх үл хөндөх, өвчилсөн малын мах үл идэх, барс ирвэсний арьс, хуяг, алт эрдэнэ үл авах. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.

Эм нь уул суудалд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Мөн үхэр үл зарах, үхрийн мах үл идэх, хувраг хүнээс таваг аяга үл авах, газар бүү хөндөх, өндөрт үл гарах. Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

1930 оны төмөр морь, 1954 оны модон морь, 1978 оны шороон морь, 2002 оны усан морь жилтнүүд:

Эр нь огторгуй суудалд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Нохой үл тэжээх. Газар хөлдөх үед болгоомжил. Суудлын засал болгон Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул.

Эм нь шороо суудалд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Шар толгойтой хонь үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд хонь жилтнүүдийн ерөнхий төлөв сайн. Санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй. Ашиг орлогын тухайд дунд зэрэг. Бие, эрүүл мэнддээ анхаарвал зохистой. Бусадтай эв эеийг хичээж ажиллавал зохистой.

1919 оны шороон хонь, 1943 оны усан хонь жилтнүүд:
Эр, эм модонд суусан.

Элэг, цөс, гэдэсний өвчнөөс сэргийлж, яр гарах, хөл өвдөхөөс болгоомжил. Энэ жилдээ хөх өнгийн эд зүйл ба ирвэсний арьс бүү ав. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэж, хутга мэсний зүйлээр бүү оролд. Мод гөлөглөх үед болгоомжтой байж ажил үйлс, эрүүл мэнддээ хянуур хандаарай. Ариун сан уншуул, Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул. Мод суудалд суусан хонь жилтнүүд “суудлын харш”-ийн засал хийлгэн Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулаарай.

1931 оны төмөр хонь, 1955 оны модон хонь, 1979 оны шороон хонь, 2003 оны усан хонь жилтнүүд:
Эр, эм төмөр суудалд суусан.

Уушиг, зүрх, бүдүүн, гэдэсний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед болгоомжтой байж ажил үйл, эрүүл мэнддээ анхаарвал зохино. Гомбо тахиулан Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул.

1967 оны гал хонь, 1991 оны төмөр хонь жилтнүүд:
Эр, эм модонд суусан.

Элэг, цөс, гэдэсний өвчнөөс сэргийлж, яр гарах, хөл өвдөхөөс болгоомжил. Энэ жилдээ хөх өнгийн эд зүйл ба ирвэсний арьс бүү ав. Хэл амнаас болгоомжил. Бие барсан хүний эд бараа үл авах, туулай илжиг шувууны мах үл идэх, хутга мэс үл авах, баруун хавирганы мах үл идэх. Нойтон мод огтлохыг цээрлэж, хутга мэсний зүйлээр бүү оролд.

Мод гөлөглөх үед болгоомжтой байж ажил үйлс, эрүүл мэнддээ хянуур хандаарай.
Ариун сан уншуул, Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул. Мод суудалд суусан хонь жилтнүүд “суудлын харш”-ийн засал хийлгэн Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулаарай.

УСАН МОГОЙ ЖИЛД БИЧ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Бич жилтнүүдийн хувьд санаж сэдсэн ажил үйл бүхэн бүтэмжтэй. Ашиг орлого сайн байна. Бие эрүүл мэндийн тухайд дунд зэрэг. Гадна дотны хорлол хөнөөлөөс анхаарвал зохистой. Нийт бич жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай.

1920 оны төмөр бич, 1944 оны модон бич, 1968 оны шороон бич, 1992 оны усан бичин жилтнүүд:

Эр нь уул суудалд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Үхэр үл зарах, үхрийн мах үл идэх, хувраг хүнээс таваг аяга үл авах, газар бүү хөндөх, өндөрт үл гарах. Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

Эм нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Галзуу хүн, хуврагаас таваг аяга үл авах, баруун зүгээс улаан мах үл авах, алаг үхрийн мах үл идэх, газар нүх үл хөндөх, өвчилсөн малын мах үл идэх, барс ирвэсний арьс, хуяг, алт эрдэнэ үл авах. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч.

Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.

1932 оны усан бич, 1956 оны гал бич, 1980 оны төмөр бич, 2004 оны модон бич жилтнүүд:

Эр нь шороо суудалд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Шар толгойтой хонь үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар.
Суудлын засал болгон Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул.

Эм нь огторгуй суудалд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил.
Суудлын засал болгон Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд тахиа жилтнүүдийн хувьд санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй. Ашиг орлого сайн. Бие эрүүл мэндийн хувьд дунд зэрэг, эрүүл мэнддээ голлон анхаарвал зохистой.

1921 оны төмөр тахиа , 1945 оны модон тахиа, 1969 оны шороон тахиа, 1993 оны усан тахиа жилтнүүд:

Эр нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Гахайн мах үл идэх, хар үхэр үл авах, гол усанд үл орох, худаг үл ухах, хар зүсмийн мал буюу хар өнгийн хуучин эд зүйл үл авах, булаг шанд үл хөндөх, загасны мах үл идэх. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул.

Эм нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Зээрд халиун гүү буюу малгай цамц үл авах. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино. Гал суудалд суусан тахиа жилтнүүд “суудлын харш”-аа Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулан засаарай.

1933 оны усан тахиа, 1957 оны гал тахиа, 1981 оны төмөр тахиа, 2005 оны модон тахиа жилтнүүд:
Эр нь гал суудалд суусан. Толгой, нүд, чих, хамар тэргүүнтэй өвчнөөс сэргийл. Энэ жилдээ улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Зээрд халиун гүү буюу малгай цамц үл авах. Өвс шарлах үед хянамгай байж, ажил үйлс, эрүүл мэнддээ болгоомжтой хандахтун. Суудлын засал болгон Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуулваас зохино. Гал суудалд суусан тахиа жилтнүүд “суудлын харш”-аа Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн Сундуй, Цэнд, Жадамба айлтгуулан засаарай.

Эм нь ус суудалд суусан. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэхийг тэвчиж ариун бус идээнээс болгоомжил. Хур бороо орох үед эрүүл мэнд, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул.

УСАН МОГОЙ ЖИЛД НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд нохой жилтнүүдийн бие, эрүүл мэнд дунд зэрэг. Санаж сэдсэн ажил үйлстээ анхааран хянамгай хандах нь чухал. Нийт нохой жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай.

1922 оны усан нохой, 1946 оны гал нохой, 1970 оны төмөр нохой, 1994 оны модон нохой жилтнүүд:

Эр нь огторгуй суудалд суусан. Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжил. Суудлын засал болгон Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13-сан, Сундуй уншуул.

Эм нь шороо суудалд суусан. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Шар толгойтой хонь үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул.

1934 он модон нохой, 1958 оны шороон нохой, 1982 оны усан нохой, 2006 оны гал нохой жилтнүүд:

Эр нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Галзуу хүн, хуврагаас таваг аяга үл авах, баруун зүгээс улаан мах үл авах, алаг үхрийн мах үл идэх, газар нүх үл хөндөх, өвчилсөн малын мах үл идэх, барс ирвэсний арьс, хуяг, алт эрдэнэ үл авах. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. 3 гүрэм, Сундуй уншуул.

Эм нь уул суудалд суусан. Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Үхэр үл зарах, үхрийн мах үл идэх, хувраг хүнээс таваг аяга үл авах, газар бүү хөндөх, өндөрт үл гарах. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой.

Энэ жилдээ хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

УСАН МОГОЙ ЖИЛД ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ:

Могой жилд гахай жилтнүүдийн санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй. Ашиг орлого дунд зэрэг. Гадны хорлол хөнөөл өчүүхэн бий тул сэрэмжлүүштэй. Хэл амнаас болгоомжил. Хийморь доройтон, зүүд нойр эвгүйтэх тул сан олонтаа тавиул. Ариун бус зүйлийг тэвчвээс зохилтой. Энэ жил огторгуйд урган гарч байгаа жил нь могой жил учир гахай жилтнүүдийн хувьд их харш жил болох учир нийт гахай жилтнүүд харш жилийн засалтай.

Засал нь Жанцан зэмой бумчин, Жадамба, Цагаан шүхэрт, Сахиусны ганс уншуулах буюу.

1923 оны усан гахай, 1947 оны гал гахай жилтнүүд:
Эр, эм төмөр суудалд суусан.

Төмөр суудалд суусан гахай жилтнүүд тухайн жилдээ сайн байх авч уушиг, зүрх, бүдүүн, гэдэсний өвчнөөс сэргийл. Элдэв хүнээс эд бараа бүү авах, төмөр үл хайлуулах, бухын мах үл идэх. Энэ жилдээ төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед болгоомжтой байж ажил үйл, эрүүл мэнддээ анхаарвал зохино.
Гомбо тахиулан Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул.

1935 оны модон гахай, 1959 оны шороон гахай, 1983 оны усан гахай, 2007 оны гал гахай жилтнүүд:
Эр, эм мод суудалд суусан.

Элэг, цөс, гэдэсний өвчнөөс сэргийлж, яр гарах, хөл өвдөхөөс болгоомжил. Энэ жилдээ хөх өнгийн эд зүйл ба ирвэсний арьс бүү ав. Бие барсан хүний эд бараа үл авах, туулай илжиг шувууны мах үл идэх, хутга мэс үл авах, баруун хавирганы мах үл идэх. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэж, хутга мэсний зүйлээр бүү оролд. Мод гөлөглөх үед болгоомжтой байж ажил үйлс, эрүүл мэнддээ хянуур хандаарай. Ариун сан уншуул, Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул.

1971 оны төмөр гахай, 1995 оны модон гахай жилтнүүд:
Эр, эм төмөр суудалд суусан.

Төмөр суудалд суусан гахай жилтнүүд тухайн жилдээ сайн байх авч уушиг, зүрх, бүдүүн, гэдэсний өвчнөөс сэргийл. Элдэв хүнээс эд бараа бүү авах, төмөр үл хайлуулах, бухын мах үл идэх. Энэ жилдээ төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед болгоомжтой байж ажил үйл, эрүүл мэнддээ анхаарвал зохино.
Гомбо тахиулан Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул.


URL:

Сэтгэгдэл бичих