Бангладешт усан онгоц живсний улмаас хэдэн арван хүн сураггүй болжээ

0522fddsdsdssdТухайн орон нутгийн цагаар 8-ны үдээс өмнө Бангладешт хоёр усан онгоц халз мөргөлдөж живсний улмаас хэдэн арван хүн сураггүй алга болжээ.

8-ны үдээс өмнө Бангладешийн нийслэлээс өмнө зүгийн 30 км зайтай газар орших Мехна мөрнөөр аялж байсан элс ачсан усан онгоц зорчигч тээврийн усан онгоцтой халз мөргөлдөж, зорчигч тээврийн усан онгоц живсний улмаас хэдэн арван хүн сураггүй алга болжээ. Тухайн газрын иргэд болон засгийн газрын аврагчид цаг тухайд нь аврах арга хэмжээ авсан байна.

 

Зорчигч тээврийн онгоцонд байсан хүний тоог одоо хүртэл тодорхой мэдэхгүй байгаа ажээ. Цагдаагийн тал 80 зорчигч байсан гэж, мөрний ачаа тээврийн ажил эрхэлсэн төв нь 50 зорчиг байлаа гэсэн ба телевизийн мэдээнд тээвэрлэлтийн хэмжээ усан онгоцны даацаас ноцтой давсны улмаас осол гарсан гэж тэмдэглэжээ.

 

\Ц\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих