103 ачаалалтай ажиллаж байна

69e900a3ef497d08bigЯаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 50 гаруй дуудлага ирээд байна. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө ээлж солигдох хүртэлх хугацаанд нийт 743 дуудлага ирсэн байна. Үүнд, осол аваарын 54, архины хордлогын 31, томуу, томуу төст өвчний 82, осголт, хөлдөлт долоон дуудлага болон бусад дуудлагууд багтжээ.

Нийслэл хотод шинийн нэгэнд I амаржих газарт 10 эх төрж, таван хүү, таван охин мэндэлсэн бол II амаржих газар долоон эх төрж, хёор хүү, таван охин, III амаржих газарт зургаан эх амаржин гурван хүү, гурван охин нийт 10 хүү, 13 охин мэндэлсэн байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь сар шинийн битүүний өдрөөс эхлэн 6 эмч, автомашинаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийг дуустал иргэдэд 24 цагийн турш 36 эмч, автомашин үйлчилэх юм байна.

Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлэгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгааг дуулгая.

Цагаан сараар эмнэлэгүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе:

  • Нийслэлийн эрүүл мэндийн газар. Утас: 320981 /24 цагаар Хариуцлагатай жижүүр ажиллана/
  • Бүх өрхийн эмнэлгүүд. /10-16 цагийн хооронд хооронд ажиллана/
  • Дүүргүүдийн гэмтэл, дотор, шүдний кабинет. /10-16 цагийн хооронд ажиллана/
  • Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд. /24 цагийн турш өвчтөн хүлээн авна/
  • Яаралтай тусламжийн төв “103”./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/
  • Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв /10-16 цагийн хооронд ажиллана/
  • Дүүргүүдийн хүүхдийн түргэн./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих