С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө илрэх үү?

МоАХ-ы анхны Ерөнхий Зохицуулагч, Монгол улсын дэд Бүтцийн сайд, УИХ-ын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг  онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гараад даруй 14 жил өнгөрч буй билээ. Тэгвэл сүүлийн үед АНУ-д амьдарч байсан Монгол Улсын харьяат иргэн Ч, Х нарыг сар шинийн битүүнээс шинийн нэгэнд шилжих шөнө тус улсын тусгай албаныхан баривчлан саатуулсан тухай мэдээлэл гарах боллоо. Тэднийг АНУ дахь  гэртээ байхад нь таван цагдаа дайран орж, цахилгаан бороохой хэрэглэн албадан саатуулсан бөгөөд гэрийнх нь гадаа  20 гаруй цагдаа давхар хамгаалалтад гарсан байсан аж.

Тэдэнд  маш хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтэнд зүүдэг  улаан тууз зүүсэн байсан гэнэ.  АНУ-ын хүчний байгууллагынхан уг баривчилгааны талаар : “Монгол Улсын  холбогдох байгууллагаас тавьсан хүсэлтээр нэр бүхий этгээдүүдийг баривчилсан бөгөөд Монголын улс төрч  С.Зориг агсны хэрэгт сэжиглэж байгаа юм билээ” гэсэн тайлбар өгч буй аж.

С.Зоригийг хөнөөсөн  хэрэгт сэжиглэгдээд буй  буй Ч, Х нар нь   барилгын болон гтүргэн хоолны газар  ажилладаг  байжээ.

Зарим эх сурвалжууд энэ баривчилгаа нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх гол учиг хэмээж буй бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө уг хэрэг илэрч болзошгүй тухай гэнэ.

Э.Мягмар

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих