Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

527-1360827144pictМОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 02 сарын 08 өдөр      Дугаар  21        Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар  хэлэлцэхасуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/“Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн  нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

3/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

5/“Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;

11/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Баянмонгол “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

14/бусад.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  З.ЭНХБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих