Тэнгисийн цэргийн албан хаагчийг шалгаж эхлэв

89JUH5656875FGFDFШумбагч онгоцны тухай нууц мэдээллийг БНХАУ-д дамжуулсан хэрэгт сэжиглэн Тайваний цэргийн прокурор нэгэн контр-адмиралыг байцааж эхэлсэн байна. Уг байцаалт нь өнгөрсөн намар Тэнгисийн цэргийн ус цаг уурын хэлтэст ажиллаж байгаад баригдсан Чан Чишинтэй холбоотой хэмээн Тайваний БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Луо Шоухэ мэдэгдсэн ажээ. Адмиралын нэрийг хэлээгүй ч түүний ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа юм. Хэрэв энэ хэрэгт тэнгисийн цэргийн дээд офицер буруутай нь тогтоогдвол хэдхэн жилийн өмнө гарсан генерал Ло Шэнчэгийн эх орноосоо урвасан хэргээс дутахгүй том шуугиан дэгдээх юм. Генерал Ло нь Тайланд дахь Тайваний төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа БНХАУ-ын тавиурт өртөж элсэгдэн нууц мэдээлэл дамжуулж байгаад баригдсан юм. Түүнд 2011 онд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ.

ROC Central News Agency

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.