Сургуулийн орчинд тамхи худалдаалахгүй байхыг сануулаа

20130214165001Шинэчлэгдсэн хуулийн  хуулийн дагуу бол сургуулиас 500 метрийн тойрогт тамхи татах, худалдаалахыг хориглосон.  Сүхбаатар дүүргийн хэмжээнд тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий 468 тусгай цэг байдгын 254 нь сургуулийн ойр орчимд байрладаг байна. Эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, шинээр зөвшөөрөл олгохгүй байх, тамхи худалдаалахгүй байх анхааруулгыг дүүргийн Засаг даргын тамгын газраас хүргүүлсэн байна.  Сүхбаатар дүүргийн  хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Сургуулийн орчинд тамхи татахгүй болвол хүүхдүүд эрүүл орчинд сурч хүмүүжих, цаашлаад хорт зуршлаас хол байх сайн талтай.  Шинэ хуулиар нийтийн тээвэр,  олон нийтийн үзвэр үйлчилгээний газар. Зочид буудал, баар цэнгээний газар, нийтийн хоолны газарт тамхи татахыг хориглосон. Хэрвээ хориглосон бүст тамхи татвал 50 хүртэлх мянган төгрөгөөр торгох юм.   Шинэ хууль ирэх гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх учиртай.

Мэдээг бэлтгэсэн : Д.Отгонсүрэн
TV5

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.