“МИАТ”-ийн хэрэгт Г.Алтан холбогдлоо

miat“Дайны эрсдэлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган, орлогыг нь Япон улс дахь “Вэст вэлф” хэмээх даатгалын компанийн данс руу шилжүүлж байсан гэх МИАТ компанитай холбоотой хэргийн дуулиан намжаагүй байна.

Таван улс дамжуулан мөнгө угаасан, 6,9 сая ам.долларын хохиролтой гэх энэхүү хэрэгт агаарын тээврийн компаниудын удирдлагууд, тэдний гэр бүл, туслах зэрэг есөн хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөн тодорхой тооны хүмүүсийг гадуур шалгаж байгаа.

Харин энэ хүмүүсийн тоог “Алтжин” компанийн захирал Г.Алтан нэмж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Үүнтэй холбоотойгоор хэдэн жилийн өмнө Г.Алтангийн их хэмжээний өрийг барагдуулахад нэмэр болох зорилгоор Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж Б.Эрдэнэбилэгийг МИАТ-ийн захирлаар томилуулсан гэх яриа ч байгаа юм.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих