Инфляцийн өсөлт буурч байна гэв

bbc404fa07a7e854bigБ.СОЛОНГО

Үндэсний статис­тикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг. Шинэ оны эхний сард манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг ээлжит хурлаараа мэдээл­лээ. Ингэхдээ тэд тоон үзүүлэлтийн хувьд таатай мэдээлэл дуулгасан юм. Жил бүрийн нэгдүгээр улиралд, ялангуяа нэгдү­гээр сард инфляц өсдөг ч энэ жилийн хувьд өсөл­тийн хурд нь саарах ханд­лага­тай байгаа ажээ. Сүү­лийн гурван жилийн нэг­дү­гээр саруудад инф­ляцийн өсөлт 2.3-3 хувьтай байсан байна. Харин өн­гөр­сөн сард 1.8 хувьд шилжиж өсөлтийн хурд нь буурчээ. Тухайлбал, өн­гөр­сөн оны нэгдүгээр сард махны үнэ 12 хувь, шата­хууны үнэ 5.6 хувиар нэмэг­дэж байсан бол энэ удаад махны үнэ найман хувь, шатахууных 1.4 ху­виар өсч инфляцийг сааруулах үзүүлэлт болсон гэв. Сар шинийн баяртаа зориулж 8500 төгрөгөөр нэг килограмм үхрийн мах худалдаж авсан Должин эмээгийн хувьд инфля­цийн дарамт статистикаас мэдээлж байгаа шиг хөн­гөрсөн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч улсын тоон ста­тистикийг хариуцаж ажил­ладаг байгууллага ийм дүн шинжилгээг хийж байна. Ер нь манай улсын эдийн засаг оны сүүлээс сэргэж эхэлсэн тухай ярьж байгаа. Учир нь олон улсаас амжилттай хөрөнгө босгосон. Энэ нь зах зээлийг хөл дээр нь бат зогсоох хүчин зүйл нь болсон гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлж байсан юм. Энэ удаад ч инфляцийн хурдыг саарахад Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн сард улсын нэгд­сэн төсвийн орлого 339.6 тэрбум төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх зээ­лийн хэмжээ 267.2 тэрбум төгрөг болж, улсын нэгд­сэн төсөв 72.4  тэрбум төг­рөгийн ашигтай гарчээ.  Татварын орлого ч өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар нэмэгдсэн байна. Татварын бус орлого ч адил өсчээ. Тат­ва­рын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.9 тэрбум төгрөг буюу 42.9 хувиар нэмэгдсэн нь  газ­рын тосны орлого 9.9 тэр­бум, төсөвт газрын өөрийн орлого 4.8 тэрбум, нави­гацийн орлого 3.5 тэрбум төгрөгөөр өссөнтэй хол­боо­той гэлээ.  Өнгөрсөн сарын эдийн засгийн үзүү­лэлтийн бас нэг онцлог гэвэл хөрөнгийн зардал харьцангуй бага хийгдсэн байна. Өнгөрсөн оны нэг­дү­гээр сард долоон тэрбум гаруй төгрөгийг хөрөнгөд зарцуулсан байсан бол энэ оны нэгдүгээр сард хөрөн­гийн зардлын хэмжээ нэг тэрбумд ч хүрээгүй байна. Ерөнхийдөө Монгол Улс эдийн засгийн хэмнэлтэт горимд шилжсэнийг энэ удаагийн тоон үзүүлэлт харууллаа гэж хэлэхэд болохоор юм.  Үндэс­ний статистикийн хороо­ноос гаргасан энэхүү тоо­цоо нь хэр бодитой вэ гэ­дэгт эдийн засагчид дараах байдлаар хариулт өглөө.

 

 

Б.Лакшми: ГЭНЭТИЙМНЭМЭХМЭДЭЭЛЭЛГАРСАННЬГАЙХАЛТАЙЛЮМ

/Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал/

-Эдийн засаг өсөлттэй, эерэг мэдээлэлтэй байгаа нь миний бодлоор түр зуурын үзэгдэл байх. Үндэсний статистикийн хорооноос гэнэт ийм нэмэх мэдээлэл гаргасан нь гайхалтай л юм. Сүүлийн хоёр улиралд манай аж ахуйн нэгжүүд урд хөршийн хямралаас болж багагүй хохирол амссан. Хятадын эдийн засаг таагүй хэвээр байгаа нь энэ оны сүүлээр манайд мэдрэгдэх болов уу. Ер нь бид бондын хөрөнгөө ашиглаж эхлээгүй байгаа шүү дээ. Хэрэв хавраас энэ мөнгө ашиглагдаад ирэхээр эдийн засагт тодорхой хэмжээгээр ачаалал үүснэ. Харин Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулсан нь цаг үеэ олсон зөв алхам болсон.

 

Д.Батжаргал: ТҮРЗУУРЫНХБИШ, ИНФЛЯЦИЙГЖОЛООДОХБОЛОМЖТОЙБОЛСОН

/СЭЗДС-ийн захирал/

-Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа тогтворжуулах таван хөтөлбөрийн үр дүн юм. Дээрээс нь бодлогын хүүг бууруулсан нь зах зээлд өгч байгаа том дохио. Цаашдаа инфляц хурдацтай өсөхгүй. Жолоодоод байж болохоор боллоо. Харин бондын нөлөө тав, зургадугаар сард мэдрэгдэж эхэлнэ, болоогүй. Энэ үр дүн бол түр зуурынх биш. Одоо зохицуулагдана, хадгалагдана. Хүмүүс хаширчихсан болохоор түр зуурын дүгнэлт гэж ойлгоод байх шиг байна. Инфляцийг хазаарлах, жолоодох боломжтой болж байгаа хэрэг.

 

Б.Алтанцэцэг: БОНДЫННӨЛӨӨБИШ

/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/

-Бондын нөлөө бол биш. Үүний эсрэг байр суурьтай байна. Харин инфляц цаашдаа буурч магадгүй гэсэн таамгийг гаргаад байгаа. Манай сургууль жил бүр инфляцийн хүлээлтийн судалгааг хийдэг. Энэ жил Улаанбаатарт хийсэн судалгаагаар өнгөрсөн жилийнх шиг өндөр инфляцийг хүлээхгүй байгаа гэсэн дүн гарсан. Энэ нь юмны үнэ шууд буурна гэсэн үг биш шүү дээ. Өснө гэхдээ хурдацын хувьд өмнөх жилүүдийнхийг гүйцэхгүй гэсэн үг.

 


URL:

Сэтгэгдэл бичих