Солирын борооны улмаас 1200 хүн гэмтжээ

54d4625a59033c95original_500x500Сүүлийн хэдэн хоногийн турш дэлхийн агаар мандалд их хэмжээний солир асар их хурдтайгаар орж ирж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Челябинск мужид солирын бороо орж, ойролцоогоор 400 хүн бэртээд байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ-ын  Урал орчмоор өчигдөр өглөө буусан  солирын борооноос болж  1200 хүн гэмтэж бэртээд байгаагийн 200 гаруй нь хүүхэд ажээ.

Солирын бороо орсонтой холбогдуулж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын Онцгой байдлын албанд 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг гаргаж, гэмтэж бэртсэн хүмүүст туслах болон солирын борооны улмаас эвдэрч сүйдсэн барилга, байшингийн хог хаягдал, солирын хэлтэрхийг цэвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг өгчээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Владимир Путин 10 тоннын жинтэй солир 54 мянган км/цагийн хурдаар дэлхийг чиглэж байсан ч агаар мандалд орж ирээд хуваагдан хүчин суларснаас учруулах хохирол нь багассанд бурхандаа талархаж буйгаа мэдэгдсэн байна.

Солир Челябинскийн дээгүүр өнгөрч, Чебаркуль нуурын орчимд  унажээ. ОХУ-ын Шинжлэх Ухааны Академиас мэдээлснээр солир унах үед ялгарсан энерги нь бага хэмжээний атомын бөмбөг тэсрэхтэй адил байсан гэнэ. Гэхдээ солир унасан хэсгийн агаар мандалд хийсэн шинжилгээгээр ямар нэгэн хортой цацрагийн идэвхижил ажиглагдаагүй тухай онцгой байдлын албанаас мэдээлжээ. ОХУ-ын армиас хийсэн мэдэгдлээр бол солир унасан Чебаркуль нуурын эрэг орчимд зургаан метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Челябинск  хотын оршин суугчдын мэдээлснээр солирын бороо унаснаас үүссэн хүчтэй доргилт, бөмбөг тэсэрч буй мэт дуу чимээ нь яг л дайн болж байгаа мэт байсан бөгөөд энэ нь 20-30 минутын турш үргэлжилсэн байна. Челябинск нь ОХУ-ын нийслэл  Москва хотоос зүүн зүгт  1500 км зайд оршдог бөгөөд тус хотод цөмийн үйлдвэр болон атомын цахилгаан станц байрладаг байна.
Челябинскийн Онцгой байдлын газраас солирын бороонд гэрийнх нь цонх хагарсан болон гэмтсэн иргэдэд нөхөн төлбөр олгохыг мэдэгдсэн юм.

Н.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Tags:

Нэр: Alton Diestel Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.