ДОХ-той төстэй шинэ өвчин хурдацтай тархаж байна гэв

БНХАУ-д ДОХ өвчтэй төстэй вирус илэрсэн талаар  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр  мэдээлэл өгөв. Хятадын томоохон бүсүүдэд шинэ халдварт өвчний дэгдэлт их байгаа бөгөөд ДОХ-ын шинж тэмдэгтэй ижил төстэй гэнэ. Хүнээс хүнд хурдан тархаж буй энэ халдварыг Юнанг дүүргийн Линг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр илрүүлсэн байна. Шиж тэмдэгт турах, ядарч сульдах, үений үрэвсэл, толгой өвдөх, үс унах, тууралт гарах гэх мэт ДОХ-ын шинж тэмдэгтэй ижил дархлалын систем гэмтээдэг гэв.  “Хүнээс хүнд халддагбэлгийн зам, шүлс, хөлс, хэрэглэж буй зүйлс болон цусаар дамжиж халдварладаг. Одоогоор энэ өвчний вирусын ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд  тогтоох судалгааг БНХАУ-ын эмч нар  хийж байна. Хүнээс хүнд маш хурдацтай тархаж байгаа энэ өвчнийг  БНХАУ-ын мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байгаа ” гэж  Байгалын голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч З.Адъяасүрэн хэллээ. Манай улсын иргэд  урд хөршид зочлох, аялахдаа  иргэд энэ өвчнөөс сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Ш.Чимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих