Дуучин Маккриди өөрийгөө бууджээ

SG05-1479_webn-300x200АНУ-ын дуучин Минди Маккриди Арканзас дахь гэртээ өөрийгөө буудан хороожээ. Тэрээр 37 настай байсан бөгөөд уран бүтээлийн оргил үе нь 1990-ээд онд өнгөрчээ.Цагдаагийнхны мэдэгдэж буйгаар, Маккриди сэтгэлийн хямралд орсноос өөртөө сум зоосон байж болзошгүй аж. Тэрээр 1990-ээд онд  хар тамхинд гүн нэвчсэн төдийгүй болсноос ажил, уран бүтээл нь бүтэлгүйтэж, балран доройтсон юм. Маккриди өмнө нь хэд хэдэн удаа амиа егүүтгэх оролдлого хийж байсан ч бүтэлгүйтэж байв. Тухайлбал, 2008 онд жирэмсэн байхдаа их хэмжээний тайвшруулах эм ууж, өөрийгөө хороох гэж байжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн онд нярайлсан төдийгүй нялх үрээ орхин, үхлийн замыг сонгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих