“Сахиусан тэнгэр”-ийн бяцхан гүнж

Zhizel_Byundkhen2“Victoria’s Secret”-ийн тайзнаа гялалзаж явсан сахиусан тэнгэр Жизель Бюндхен хоёр сартай бяцхан охиныхоо гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Америк хөлбөмбөгийн супер оддын нэг Том Брэди, Жизель нарын бяцхан охиныг Вивиан Лейк гэдэг, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хорвоод мэндэлсэн юм. Жизель охиныхоо зургийг Facebook хуудсандаа нийтэлж, “Хайр бол бүхнээс агуу” хэмээн португалиар бичжээ. Бяцхан охиноо энхрийлэн тэвэрч, эхийн энэрэл, хайр бялхсан харцаар охиноо харж буй энэ зураг Жизелийн фенүүдийн сэтгэлийг догдлуулж чадсан нь гарцаагүй. Тиймдээ ч хэдэн зуун мянган like цуглуулжээ.
Том, Жизель нар мөн хоёр настай Бенжамин гэх хүүтэй билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих