Бодлын хулгайч буюу Сенсаци

1990-ээд он хvмvvсийн мэдрэлээр наадсан жигтэй vйл явдал дvvрэн. Ганц манайд ч гэлтгvй олон оронд ийм байсан. Тэгэхэд шидтэн хийгээд залилан мэхлэгчид тоогоо алдсан. Хойд хєршид л гэхэд ховсчин Кашпировский, Чумак, хана бємбєрдєж дохио єгдєг хий vзэгдэл “Барабашка” гээд одоо бодоход инээд хvрэм юм их болж билээ.

Орой болохоор Кашпировский телевизээр ховсдож, олон мянган хvнийг зэрэг эмчлэхийг бvгд л ангайтал vзнэ. Vхэр долоочихсон мэт халимагтай тэр орос эрийн нэг, хоёрын, гурав гэхийг 200 сая Зєвлєлтийн иргэн хоёр сая хvрэхтэй vгvйтэй бид их л тоож байв. Телевизийн дэлгэцнээс ус цэнэглэж ямар ч євчин анагаадаг Чумак гэх эрийг 30-аас дээш насныхан сайн санаж байгаа.

Хожим Кашпировский ОХУ-ын тєрийн ДУМ-ын гишvvн болж, Нью-Иоркт харш худалдаж автлаа хєлжсєн гэх мэдээ байсан. Харин Чумак нь хувийн дээд сургууль байгуулж єнєє л энергиэ ярьж олон мянган оюутны тєлбєрєєр хангалуун амьдардаг болсон гэдэг.

Манайд гэхэд Кино vйлдвэрийн архан талын нэг айлд галынхан 47 удаа дуудлагаар очсон нь бас л єнєєх Єнєрмаагийн сенсаац. Тvvний дараа эл сэдвээрээ сэтгэл судлаач, ШУА-ийн физикийн хvрээлэнгийн эрдэмтэд, гал командын дарга гээд бєєн мэргэжлийн хvмvvс оролцсон нэвтрvvлэг хийж улам ч сенсаацалж байсан. Єнєрмаа эрдэмтдээс эхлээд энгийн иргэдийг хуурч, Анагаахын сургуульд урилгаар орох эрх, улсаас орон сууц хvртэл авч байсан ч хуурамч гал нь баригдаж тэр бvхэн нь талаар болсон.

Харь гаригийнхны хєлєгт сууж хот дээгvvр ниссэн гэх Дарханы нэг охин баахан “буудсанаар” Монгол телевизийнхэн нэвтрvvлэг хийж, монголчуудыг ангайтал хулхидаж л байв.

Сонсголонгийн гvvрний дэргэд харь гаригийнхан буулаа гэсэн бас нэгэн сенсаац гарсныг уншигчид єдгєє ч санаж байгаа. Сурвалжлахаар очсон сэтгvvлчид “Харь гаригийнхан хаана байна, хэн харсан юм бэ” гэхэд нь нэг жаал “Лам дээлтэй ишгэн туруутай хvн орж гараад байсан гээд траншейний нvх рvv зааж байсан” гэхийг хєгшин залуугvй мэл гайхан vзэцгээж л байв. Энэ тухай хожмоо сенсаацаар гаршин нэвтрvvлэг бэлтгэдэг байсан сэтгvvлч Г.Жаргалсайхан /талийгаач/ хуучилж билээ.
Тэр цагт овоо дээгvvр жаалсан нэг сенсаац Ерєнхийлєгчийн дэргэд vзмэрч гээд хvрэн дээлтэй нэг нєхєр гараад ирснийг уншигчид маань санаж байгаа. Мань эр “Би Монгол Улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хєгжинє гэж байна” гэж ирээд л баахан бужигнуулсан.

Ер нь Тєрийн тэргvvнvvдийн “судсыг атгасан” vзмэрч, тєлєгч, залилан мэхлэгчид олон. А.Гитлер єєрийн vзмэрчийнхээ зєвлєснєєр Тvвд рvv хvн илгээж ертєнцийг захирах шидийг олдог судар хайлгаж байсан итгэмээргvй тvvх бий. Сталин домогт Вольф Мессингээс зарим нэг эгзэгтэй зvйлийн талаар зєвлєгєє авдаг байсан гэдэг. АНУ-ын Ерєнхийлєгч Рональд Рейган ч хувийн зурхайчаасаа хэвлэлийн бага хурал, мэдэгдэл хийх єдєр, цаг хормоо хvртэл асуудаг байсан аж. ОХУ-ын анхны Ерєнхийлєгч Ельциний хамгаалалтын алба мєн л vзмэрч, зурхайчтай байж. Тэр нь Кремлийн захиргаанд ажилд орсон хvн бvрийн нарийвчилсан зурхайг гаргадаг байв. Тэгээд бvр сvvлдээ vзмэрч эмгэнийг ДУМ-ынхаа хуралдаанд урьж, улс орныхоо хэтийн тєлєвийн талаар асууж байсан нь тvvхэн vнэн.

Чухам ерээд оны ороо бусгаа энэ цаг vед “90 саяын” Б.Гансvх гэж 20 гаруйхан настай залуу кино хийнэ гэж Ерєнхийлєгчийн толгойг эргvvлэн 90 сая тєгрєг залилсан хэрэг гарч байсан юм. Хvvхдээрээ шахуу байсан мань эр єєрт зєв гэснээ vйлдэн тэрбумтны дvрд тоглож, тєсєєлж ч байгаагvй тансаг амьдрал нь хоромхон зуур шоронгийн зэврvvн єрєєгєєр солигдсон адармаат амьдралынхаа тухай “Сорилтоор шинэчлэгдсэн амьдрал” ном тууривсныг номын хорхойтнууд мэдэж байгаа. Тэгвэл тэр vеийн сенсаац “90 саяын” гэх Б.Гансvхийн амьдралаас сэдэвлэн “Wisdom” продакшныхан кино хийхээр шийджээ. Б.Гансvх єєрийн амьдралыг хvvрнэсэн номондоо “Би єєрийгєє бодлын хулгайч гэж бодож байсан. Гэтэл би муу ёрын сvнсэнд бодлоо хулгайлуулсан гэдгээ сvvлд ойлгосон…” гэж бичсэн байдаг. Тухайн vеийн нийгмийн бодит амьдрал, хvмvvсийн тєлєвшлийг амьдралын бодит тvvхээр харуулсан эл кино нь “Бодлын хулгайч” гэдэг нэртэй байх аж. Сенсаац аа гэж.

Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих