Нийслэлчүүд 2016 он гэхэд л цэвэр усны хомсдолтой нүүр тулна

water-drop-a-middleГэр хорооллын нэг айл дунджаар  38 литр ус ахуй амьдралдаа хэрэглэдэг байна.  Үүнд хоолоо хийж, цайгаа чанаад, өглөө оройдоо гар нүүр, шүдээ угаахад зарцуулж байгаа усан дээрээс долоо хоногтоо ганц, хоёр удаа угаалга хийхэд хэрэглэдэг усны хэрэгцээ багтаж байгаа юм.  Гэтэл орон сууц болон гэр хороололд амьдардаг өрхийн ундны усны хэрэглээ тэнгэр газар шиг хол зөрүүтэй байдаг.Тухайлбал орон сууцанд амьдардаг айлын зөвхөн нэг хүн хоногт 250 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Тэгвэл таван ам бүлтэй айл өдөртөө тонн ус урсгадаг гэсэн үг.  Гэтэл энэ байдал цааш үргэлжилсээр байвал ердөө 2016 он гэхэд нийслэл цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоог шинжээчид гаргажээ.  Хүн өдөрт  хамгийн ихдээ 20 литр ус хэрэглэхэд бүх хэрэглээгээ хангаж чадна гэж тооцдог. Харин  орон сууцанд амьдардаг иргэдэд  маш бага санагдаж байж болох юм. Тэгвэл  ихээр бодоход л хоногтоо 50 литр ус хэрэглэхэд хангалттай  байдаг байна. Тэгэхээр орон сууцанд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээг тав дахин бууруулах арга хэмжээ авах шаардлага гарч байгаа юм.

А.Алтантуяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.