Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос

SANYO DIGITAL CAMERAБид шатахууны импортоор хойд хөршөөсөө 100 хувь хараат байдаг атлаа түүхий нефтиэ урд хөршдөө зүгээр шахуу бэлэглэчихдэг. Энэ салбарт бүтээн байгуулалт хийе гэсэн үндэсний компаниудаа нүд үзүүрлэдэг хэрнээ мөнгөө банкинд нь хадгалуулахад хүү төлдөггүй харин ч хадгалж өгсний хөлсөнд шимтгэл авдаг япончуудад үйлдвэр барих эрхээ өгнө гэж байгаа. Манайд байгаа  ашгаа өгдөггүй газрын тос гэх энэ баялгийн тухай бид сэдэв хөндөж байна. Асуудлын гол учиг Петро Чайна Дачин Тамсаг гэх ганц компанийн тухай зарга мэдүүлж байгаа мэт харагдавч үүний цаана улс орны том эрх ашиг, нефтийн хараат байдлаас гарах хөгжлийн түлхүүр нуугдаж байна.


 

ЭХЛЭЛ БУЮУ “ШИНГЭН АЛТ”-НЫ ТҮҮХ

Одоогоос 20-иод жилийн өмнө юм даа. Эх орны зүүн хязгаар Тамсгийн сав газраас нефть оргиллоо гэсэн бахар­халтай мэдээ дуул­даж тэр зүг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй том баг нисдэг тэргээр яаран очиж билээ. Биднийг очиход өрмийн цамхаг сүүхийж түүний ойролцоогоос сунах төмөр хоолойгоор өтгөн хар тос олгойдох. Үзүүрт нь эртнээс зэхсэн хоригтой, тэнгэр тольдсон дугуй хар нуур ер бусын харагдаж байсан. Энэ үед хүн бүр “Монголчууд амны хишигтэй юм” гэж баяр­лаж байсан. Ямар сайндаа энэ ярианд хөөрсөн Ерөн­хийлөгч маань тостой гараараа гоёлын саарал дээлээ мялааж байх вэ. Тэнд хайгуул хийж байсан эрүүндээ сахалтай америк эр АНУ, Канадын хөрөнгө оруу­лалттай “Соко Тамсаг Монгол” компани ховор гавьяа байгуулж Мон­голыг баяжуулах үүдийг нээлээ хэмээн өгүүлж байж билээ. Удалгүй монгол түмнийг нефтээр “угжиж” хөгжүүлэх юм хэлээд байсан. Итгэмтгий монголчууд тэр сайхан үгийг нь олдошгүй амттан шиг сонирхож тэдний зарц буюу мантуу идсэн ажилчин хятадуудыг овоо доо хэмээн бодож байлаа, тэгэхэд. Гэтэл удалгүй Монголын тал нутагт байсан газрын тосны авдрын тагийг онгойлгож баярлуулсан Соко-гийнхон хятадын Петро Чайна Дачин Тамсаг компанид манай хуулийн цоорхойг ашиглан нэг л өдөр худалдчихсан байсан. Ингээд олон арван сая тонн газрын тосны нөөцтэй ордыг хятадууд өнөөг хүртэл эзэмшиж гаргаж авсан түүхий нефтийг ямар ч хяналтгүй зөөж байна. Анх Там­сагийн ордыг 196 сая тонн газрын тосны нөөцтэй гэж тогтоосон. Гэтэл энэ тоо өсч 300 сая тонн хүрэх боломж бий гэсэн мэ­ дээлэл бий. Петро Чайна Дачин Тамс­агийнхныг жилд 250 орчим мянган тонн буюу 1.8 сая баррель тос олборлодог гэдэг. Энэ тоог 2015 онд гэхэд 925 мянган тонн буюу 6.9 сая баррельд хүргэнэ гэсэн тооцоо бий гэнэ билээ. Зөвхөн 2006 оны нэгдүгээр сараас 2010 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт 704478 тонн газрын тос олборлосон гэсэн мэдээ байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 100-аас 110 цоногоос хоногт 7500 орчим баррель буюу 1000 тонн газрын тос олборлож байгаа юм. Тийм байтлаа өнгөрсөн хавар тэднийх хайгуулын талбай нэмж авах саналаа Газрын тосны газраар дамжуулан Засгийн газарт ирүүлсэн байна. Үүнийг тэр үед ЭБЭХЯ дэмжсэн удаатай. Бусад яам газар судалж байтал засаг солигдоод асуудал бүрэн шийдэг­дээгүй билээ. Хэрэв өмнөх засаг хэвээр байсан бол Мэнэнгийн талын дахиад 650 ам.км газрыг нэмж там болгох байжээ. Петро Чайна Дачин Там­сагийнхан Засгийн газар, Газрын тосны газар гэсэн хоёрхон субьекттэй ха­рилцдаг. Тэднээр дамжуу­лан өөрийн ашиг сонир­холд нийцсэн шийдвэр гар­гуулж дөнгөдөг нь ил байна. Цөөнгүй нууц то­хиролцоо байдаг байх. Хятад газрын тос олборлох талаар эртний турш­лагатай гэдэг. Тийм ч гэлээ Тамсагт олборлолт хийж байгаа техник тех­нологи нь нэлээд хоц­ронгуй гэж мэр­гэ­жилтнүүдийн зарим хэлдэг юм билээ. Энэ нь цаг зуурын мэт сүрхий хөн­гөвчилж хээрийн байдлаар ажилладгийн жишээ байлгүй. Үүний учир ашигтай, ашиггүй олон цооног өрөмдөж тодорхой төлөвлөгөөгүй ажилладаг байх. Энэ тухай нутаг орныхны гомдол их байдаг. Хог хаягдлаа ил задгай хаядаг, бас цэвэрлэх байгуу­ламжгүй учир бохир усаа төв суурин газрын дэргэд асган агаар хөрс бохир­дуулсаар байна. Дутагдлаа арилгаж зохих дүрэм журмын дагуу ажиллахыг шаардахад төдийлөн тоодоггүй нь бас гачлан. Гэвч энэ тоо баталгаатай биш. Яагаад гэхээр урагшаа зөөж байгаа тосыг монголдоо хэмж­дэггүй хожим нь Хятадын тал төдийг авлаа гэснийг нь үнэмшиж дансалсан бололтой.

Өнгөрсөн сарын сүүлчээр Хятад руу гаргаж буй газрын тосыг Монголдоо хэмждэг болох тухай яригдсан ч одоо таг. Хятадын тал нефтиэ ол­бор­лосоор, зөөсөөр байна.

 

ДОРНОДЫН ТАЛ НУТАГ “УЙЛЖ” БАЙНА

 

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх Петро Чайна Дачин Тамсаг компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаас газрын тос олборлож эхэлснээс хойш тэндхийн байгаль орчныг ёстой сүйрүүлж байгаа юм. Газрын тосны хаялага их учраас нөөц бүхий бүс нутаг хөгжих учиртай гэдэг. Гэтэл юун хөгжил. Баялгийг нь хайр найргүй зөөж буй хүнд даацын машинууд дуртай газ­раараа туучин Мэнэнгийн талыг улаан илэг шиг бол­гож байна. Хятадын компа­нийн тос олборлох тосгон ч хөгжсөнгүй. Нөгөө л эхний байдлаараа хэзээ ч буулгаж аваад нүү­хэд бэлэн хэдэн хавтгай амаар, саргар цамхаг, цүндгэр савнууд л хараг­дах юм билээ. Газрын тосны нөөц бүхий Матад сумын хөгжилд наалдсан юм ер алга. Нэг удаа л 30-хан сая төгрөгөөр тал хагас зассан юм гэдэг. Эрүүл саруул тал нутаг сүйрч, малын бэлчээр үгүй болж байгаад нутгийн иргэд дургүйцдэг ч гомдлыг нь хэрэгсдэг төр засаг хийгээд аймаг орон нут­гийн удирдлага байхгүй юм шиг байдаг аж. Нэг удаа иргэдийн гомдлоор Улсын дээд шүүхээс бэл­чээр нутгийн нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөгийг Петро Чайна Дачин Там­саг компаниар төлүүлэ­хээр шийдсэн боловч уг төлбөрийг төлсөн төлөөгүй нь тодорхойгүй үлдсэн. Уг нь анх гэрээ хийх явцад тус компанийнхан үйлд­вэрлэлийнхээ талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 110 км сайж­руул­сан шороон зам, Баян­хошууны хилийн боомт хүртэл 210,7 км хатуу ху­чилттай зам тавих амлалт өгсөн байсан. Тэр нь гэрээнд нь туссан бий. Гэтэл өнөөг хүртэл уг ажил хийгдээгүй. Харин хатуу хучилттай биш хайрган зам тавих боломжтой. Түүнийгээ мөнгөтэй болж байж тавина гэсэн үлгэр шиг юм ярьж байгаа юм. Тэр ч байтугай компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод гэгч гэрээ­гээр заавал зам барина гэсэн заалт байхгүй гээд сууж байдаг болсон. Тамсгийн сав газар энд тэндгүй сэндийчүүлж салаа замуудад талх­лагдсанаар олон мянган га газрын хөрс дахин төл­жихгүй болчихоод байна. Тиймээ Дорнодын тал ну­таг үнэхээр “уйлж” байна. Гэтэл үүнийг хайхардаг төр засаг алга. Тий­мээс хэдэн жилийн дараа ч юм нэг өдөр хятадууд хэдэн амбаараа эвхэж ачаад ну­таг буцчихна. Монголчууд онгорхой нүх сүвээр дүүрэн хоосон хөндий газар дээрээ элгээ тэврээд үлдэх тийм хачин ирээдүй харагдаад байх юм.

 

ХЯТАДЫН КОМПАНИЙГ ХЭН ӨӨГШҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ

 

Хятадууд Монголын ашигт малтмал, Газрын тосны салбарт дурын тоглолт хийгээд сурчихаж. Петро Чайна Дачин Тамсаг гэх ХХК манай газрын тосны газартай одоогоос 20 жилийн өмнө бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан гэдэг. Тэгвэл уг гэрээг сонирхоё гэсэн хэн ч одоо түүнийг олж үзэхгүй нь бололтой. Сэтгүүлч бидэнд лав олдомгүй юм билээ. Бүр нууц байдалд орсон ч гэж болмоор. Уг гэрээнд чухам ямар заалт байдаг нь тодорхойгүй. Монголын Засгийн газраас Хятад улстай нутаг дэвсгэртээ уул уурхайн бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх, өгч авах талаар анхаараагүй нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Энэ хараа хяналтгүй хариуцлагагүйн том хөндий зайг Хятадын талын худалдан авагчид овжин ашиглаж түүхий нефтийг өдөр шөнөгүй дураараа зөөсөөр байна.

Монголын талын ний­лүүлэгч нар ч нууц биш болж. Тэгснээрээ бусдад найр тавьсан эрх мэ­дэлтнүүд өөрсдөө доншуур наймаачид болж хувирсан байх юм. Дэлхийд хаана ч байхгүй тэнэг заалт манай Ашигт малтмалын тухай хуульд цөөнгүй. Түүний нэг нь “Уул уурхайн ол­борлосон бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн лиценз эзэмшигч нь борлуулах эрхтэй гэсэн” заалт юм. Газрын дор буй баялагийг олборлох техник, технологийг эзэмшсэн хүн хэзээ ч наймаачин биш байдаг гэдэг. Япон, Солонгост бол үйлд­вэр­лэгч нь тусдаа. Борлуулагч нь гэхэд олон улсын зах зээ­лийн төвшинд хүрч хөгж­сөн компани байх жишээ бий. Тэгвэл Монголд газрын тос олбор­логч Петро Чайна Дачин Тамсаг компа­нийнхан зүгээр нэг ашиг хонжоо харсан наймаачид байх шиг. Тус компа­нийнхан бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгохоос үхтлээ айдаг бололтой юм билээ. Манай Засгийн газар ч ялгаагүй хэрэв уг гэрээг ил бол­гочихвол ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн улам өрнөх байх гэж эмээдэг байж магадгүй. Хачир­халтай нь энэ гэрээ Сү.Батболдын Засгийн газрын үед бүр нууц­лагдмал болсон. Хятадын компанид хир халдаахаа ч больсон гэх. Нэгэн баримт дурдмаар байна. Бидний гарт 2011 оны арван­нэгдүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газар Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нар Петро Чайна Дачин Тамсаг компа­­нийн татвар төлөл­тийн байдалд шалгалт хийгээд гаргасан 210098 тоот акт байна. Уг актанд дур­дахдаа 2007 онд 171.803.1 мянган төгрөг, 2008 онд 241.679.7 мянган төгрөг, 2009 онд 447.487.5 мянган төгрөг, 2010 онд 459.936.7 мянган төгрөг нийт 1.320.907.0 мянган төг­рөгийг хөдөлмөр эрхлэл­тийг орлогоос татварт төлөөгүй байна гээд эдгээр төлбөрийг алдангитай нь тооцож 350.733.254.7 мянган төгрөгийн төлбө­рийг тус компаниар төлүү­лэхээр тогтоов гэжээ. Гэ­тэл уг актад Петро Чайна Дачин Тамсаг компа­нийн удирдах хүмүүс гарын үсэг зурахаас тат­галзсан юм билээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газарт тэр асуудлыг оруулсан байдаг. Гэтэл төлбөр тавих асуудлыг түдгэлзүүлж алд­руулсан гэж байгаа. Энэ нь хууль бус үйлдлийг нь дэмжсэн хэрэг гэж болохоор. Хятадын талыг Монголд стратегийн хөрөнгө оруулж буй гэж албаныхан ярьдаг. Газрын тос олборлогчдын хэлс­нээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл бий юм билээ. Тэгтэл тэрнээс Монгол Улсад наалдсан юм огт байхгүй. Тамсгийн тал нутаг үгүйрч талхлагдсан хэвээр, нөхөн сэргээсэн газар ч алга. Нутаг дэвсгэрт хөгжил урьдын хэвээр байгаа юм. Ер нь тэгэхлээр тийм их хөрөнгө оруулсан нь үнэн юм бол өдийд зам харгуйгаа тавьчихсан, сум тосгон нь өнгө төрхөө зассан байх ёстой биздээ. Нэг сонирхолтой мэдээ сонссон юм. Тэр юу вэ гэвэл Монголын талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн Хятад дахь төв байранд очиж тайлангаа солилцож тэдний мэдээллийг сонс­дог гэж. Хэдий хэм­жээний юм өгснөө өөртөө хэмжүүргүй болохоор хич­нээн баррель газрын тос экспортлов гэдгээ Хятадын талаас тоон мэдээ авдаг байж ма­гадгүй. Нэг ха­риуцлагатай хүний мэ­дээлэлд манай газрын тосны байгууллагыг удир­даж байсан хүмүүс албан тушаалаа өгмөгц л Тамсаг дахь Хятадын компанийн зөвлөх болоод явчихдаг гэсэн бий. Энэ тухайд лавлавал үнэн л юм билээ. Засгийн зүгээс Хятадын компанид найр тавьж тал зассан бас нэг баримт бий. Тээврийн газар, Мэргэж­лийн хяналтын ерөнхий газраас хамтран Петро Чайна Дачин Тамсаг компанид шалгалт хийж тос тээ­вэрлэлтийг түр зогсоосон удаа бий. Гэтэл тэр байцаагч нарынхаа эрхийг хасч байсан хачин то­хиолдол байдаг юм. Тэ­гэхээр манай эрх мэ­дэлт­нүүд гадаадынханд тал засч зусар зан гаргадаг нь илт юм. Иймээс түүний цаана хувийн ашиг со­нирхол нь нуугдаж байдгийг ч үгүйсгэх ар­гагүй гэж болно. Бүтээг­дэхүүн хуваах гэ­рээний дагуу газрын тосны экспортын орлогоос 2010 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсөвт нийт 87.4 сая ам.доллар оруулсан гэсэн баримт бий. Гэтэл дараагийн он жилүүдийнх нь түүнээс өссөнгүй бололтой. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар Петро Чайна Дачин Тамсаг компа­­нийн ажилтай та­нилцах явцдаа бүтээг­дэхүүн хуваах гэрээний талаар ер цухуйлгасангүй. Энэ нь уг гэрээг битүүгээр хүлээн зөвшөөрч байна уу гэж ойлгогдсон байдаг. Уг гэрээ Монголын талд асар их алдагдалтай, үр ашиг муутай гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан юм.

 

ОЛОН ЖИЛ

ЯРЬСАН Ч ҮЙЛДВЭР БАРЬЖ ЧАДААГҮЙН ГАЙ

 

Манай улсын эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа. Гэтэл нийлүүлэлтийн ганцхан зах зээлтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тун муу нөлөөтэй байдаг. Үүнээс болж хөрш орныхоо хараат байдалд өдий хүрлээ. Баялаггүй бол яая гэхэв гэхсэн. Монгол Улс 1998 оноос хойш нийтдээ есөн сая орчим баррель газрын тосыг өөрийн газраас ол­борлож түүнийгээ бүгдийг Хятад руу экспортлосон байдаг юм. Энэ их тосыг өөрсдөө боловсруулаад үйлдвэрээ барьчихсан бол өдийд хэрэглээндээ дар­луулж суухгүйсэн. Үнэндээ нефть бүтээг­дэ­хүүний хэрэглээний өсөлт улс орны хөгжлийг илт хязгаарлаж байна. Бай­гаагаараа бусдыг зусард­чихаад бензин шатахууны гуйлгачин болж сууна гэдэг нэг талдаа гутамшиг юм. Тэгэхлээр нефть бүтээгдэхүүний гуйлга гачаалаас гарах гар­цуудын хамгийн шилдэг нь газрын тос боловс­руулах үйлдвэр барих явдал. Хэдийгээр нэг дун­даж үйлдвэр барихад 500 сая ам.доллар хэрэгтэй гэдэг ч Монгол Улсад урьдын туршлага бас бий. 1950-аад онд Зүүн баянгийн газрын тосны ордод түшиглэн нефть боловсруулах үйлдвэрийг барьж бензин, дизель түлш, мазут үйлдвэрлэж байсан гэвэл олон хүн гайхах биз. Тиймээ үнэн. Тэр үйлдвэр жилдээ 50 мянган тонн газрын тос боловсруулж гаргасан бүтээгдэхүүн нь улс орны шатахууны хэрэгцээний 30-аад хувийг хангадаг байсан түүхтэй. Тэгвэл одоо үүнээс хавьгүй илүү хүчин чадалтай үйлд­вэртэй болчих боломж бий. Арваад жилийн өмнөөс тийм үйлдвэртэй болох тухай ярих болсон. Дорнод, Налайх, Сайншанд гээд олон газар үйлдвэрийн суурь шав тавьсан байдаг. Өмнөх засгийн газрын үед гэхэд долоон компани үйлдвэр барих саналаа Засгийн газарт ирүүлжээ. Хэрэв тэр үндэсний компаниудаа дэмжээд өгсөн бол нэг биш хоёр, гурван үйлдвэртэй болчих боломж байв. Гэтэл Засгийн газрын буруу бодлогоос болж “загасчны морь усгүй” гэдгийн үлгэр давтагдсаар өдий хүрлээ. Саяхан Дарханд Японы тусламжаар үйлдвэр барих тухай шийдлээ гэсэн. Яахав барьж босгож л байвал болох. Дарханы үйлдвэр гэхэд хоногт 44 мянган баррель нефть ашиглана. Ингээд жилд дизель түлш нэг сая, бензин 600, нисэх он­гоцны керосин 60 мянган тонн үйлдвэрлэнэ. Мөн мазут болон дагалдах бүтээгдэхүүн гаргана. Тэгээд нийт нэг сая  740 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин ча­далтай ажээ. Харин нөөцөө түшиглэн Дор­но­дод үйлдвэр барих саналыг яагаад дэмждэггүй нь анхаарал татаж байна. Тамсгаас гэхэд жилд 300 мянган тонн нефть олборлож байна. Үүнийг боловс­руулахад хэдийгээр хэ­рэглээ өндөр болсон ч түүний тал хувийг хан­гачих боломжтой байж таарна. Петро Чайна Дачин Тамсаг ХХК яагаад ч нефтийн үйлдвэрээ Монголд ба­рихгүй. Хятадууд манайхан шиг тэнэг царайлахгүй. Авах зөөхөө л бодно. Манай Засгийн газар тэрийг нь дэмжих биз. Энэ нь Дарханд үйлдвэр барих шийдвэр гаргаснаар ил­рээд байгаа юм. Уг шийдвэрийн цаад талд Дарханд боссон үйлдвэр ОХУ-аас түүхий нефть импортлох зүүн талаас Хятадын тал олсоноо зөөсөөр байх тийм хачин дүр зураг харагдаад байгаа. Гадныханд Монгол Улсын тусын тулд гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тухайлбал, шинэч­лэлийн Засгийн газар яагаад газрын тосны чиглэлд Японтой хамтрах гэж байгааг судалж үз­мээр санагдана. Сайндаа ч биш Япон улсын банкинд мөнгө хадгалуу­лахад манайх шиг хүү өгөхгүй. Харин ч мөнгөө найдвартай хадга­луулсныхаа оронд шимт­гэл төлдөг. Тэгвэл тэд Монголд мөнгөө өсгөх нь. Үүнийхээ хариуд манай­хад юугаар найр тавьсан бол.Петро Чайна Дачин Тамсаг компа­нийн хувьд мэдээж Дорнодод газрын тосны үйлдвэр барихын эсрэг зогсдог нь ойлгомжтой. Манайх үйлдвэрээ түүхий эдээр хангах боломж гэвэл газрын тос олборлолтод үндэсний компаниудаа оруулах бодлого чухал юм билээ. Тэгэхгүй бол өнөө­гийн байдлаар Тамсгийн саваас олборлосон тосоо Хятадаас худалдаж авах болж байна уу. Тэгэхээр алсдаа шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат байдал руу шилжинэ гэсэн үг.

Гутамшигтай л юм даа. Газрын тосны үнэ хэл­бэлзэлтэй байдаг ч бусад төрлийн ашигт малт­малаас харьцангуй өндөр үнэтэй. Тийм болохоор улс орны эдийн засагт чухлын чухал нөлөөтэй юм. Ойрын дөрвөн жилд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь байна гэж шинжээчид таамаг­ласан бий. Хэрэв энэ үнэн бол үүнийг дагаад түлш шатахууны хэрэгцээ 1.8 сая тоннд хүрнэ. Доктор Ц.Багмидийн хэлж байгаагаар бол Монголын дотоодын нийт бүтээг­дэхүүн нэг хувиар өсөхөд түлш шатахууны хэрэгцээ даруй 35 хувиар нэмэгддэг байна. Тиймээс хэдэн ногоон хараад бид мөн­гөжлөө, баяжих нь гэж онгирохын оронд салбар хоорондын уялдаа холбоог эдийн засагчийн нүдээр харж хөгжлийн жигд хандлагыг бий болгомоор байна. Ингэхэд газрын тосны асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай. Эцэст нь хэлэхэд газрын тос хэмээх шингэн алтаа хүүдийний нь амыг доошоо харуулаад тавь­чихсан шигээ алдаж ас­гаад, тавьж туугаад байхаа цэглэвэл яанам бэ.

 

Д.Содном:

Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах боломжтой

 

БиднийтлэлийнхэээхэндПетроЧайнаДачинТамсаггэхганцкомпанийнасуудлыгбишнийтМонголчуудынэрхашиг, нефтийнхараатбайдлаасгарахадямарбэрхшээлүүдбайдаг, тэрньямаручиртайталаарсэдэвхөндсөнгэдгээхэлсэн. ЭнэүүднээсЕрөнхийсайдасан, гавьяатэдийнзасагч  Д.Содномгуайтайуулзажэнэчиглэлдямартооцоосудалгаамэдээлэлтэйбайгаагньсонирхсонюм.

 

-Нефтьбүтээг­дэ­хүүнийхэрэгцээг  өөрийн  эхүүсвэрээсхангахболомжманайдбийюү?

-Нефть бүтээг­дэ­хүүний хэрэгцээг хангах хоёр эх үүсвэр манай улсад байгаа. Нэг нь газрын тосны нөөц, нөгөө нь хү­рэн нүүрс. Газрын тосны хайгуул олборлолтыг нэ­мэгдүүлэх, хүрэн нүүр­сийг хийжүүлэн бензин гаргаж авах үйлдвэр бай­гуулах замаар энэ асуудлыг шийдэх  боломж бүрдэж байна. Эдгээр боломжийг ашиглах тууштай бодлого хэрэг­жүүлэх нь импорт хэмнэх, гадаад хамаарлын хүнд­рэлээс гарах, эдийн засгийн тогтворгүй таагүй байдал үүсгэдэг үнийн хэлбэлзэл, төгрөгийн ху­далдан авах чадварын уналтыг багасгахад шууд нөлөөлнө.

-Тэр  эхүүсвэрийнхүрэлцээнийталаартаныбодол?         

-Бензин, дизелийн түлш, керосин болон битум зэрэг бүтээг­дэ­хүүний жилийн одоогийн хэрэгцээ сая орчим тонн байгаа.  Ирээдүйд хоёр сая тонноос давахгүй.  Хэ­рэгцээгээ хангахын тулд юуны өмнө Монгол Улсынхаа нутагт газрын тос хайх олборлох ажлыг эрчимжүүлэх шаард­лагатай. Одоогийн байд­лаар хайгуул хийж тог­тоосон газрын тосны нөөцийг 200 орчим сая тонн, тэрбум тонн хүртэл нэмэгдэх боломжтой гэж үздэг.  Тогтоогдоод байгаа нөөцийн 50 хувийг ол­борлож ашиглаж чадах сайн технологийг нэвт­рүүлбэл 100 сая тонныг  олборлох газрын тосны нөөцтэй. Жилд хоёр  сая тонноор олборловол 50 жилийн хангалттай нөөцтэй гэж үзэж боло­хоор байгаа юм.

-Газрынтосныхайгуулолборлолтыгнэмэг­дүү­лэхийнтулдямаражилшаардлагатайюмбол?

-Хайгуул хийж байгаа компани нь  гадаадынх.  Одоо жилд олборлож байгаа газрын тосны хэмжээ дөнгөж 300 орчим мянган тонн. Олборлолт явуулж байгаа технологи нь хоцрогдонгуй гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэ­хэд миний бодлоор дараах арга хэмжээг  хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Газрын тос хайх олбор­лох, түүндээ дэвшилтэй техник технологи нэвт­рүүлэх санаачлага гаргаж байгаа Монголын үн­дэсний компаниудыг төрийн бодлогоор дэмжиж “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хуулиас гадуур элдэв татвар хураамжийн дарамтгүйгээр байгуулж, ажиллуулах хэрэгтэй. Тэ­дэнтэй байгуулах бү­тээг­дэхүүн хуваах гэ­рээний үндсэн нөхцөлд Баялаг ашигласны төлбөр буюу роялтийг 10 орчим хувиар тогтоосон, Өртөг нөхөх зориулалтаар ху­ваарилах тосыг 40 хувиар, ашигт тосыг хуваах хэмжээг 50, 50 хувиар тогтоовол  зохимжтой. Өөр элдэв татвар хураамж авахыг хориглосон хуультай байх хэрэгтэй. Газрын тосны тухай хуулийг шинэчилж байгаа бол энэ асуудлыг түүнд тусгаж шийдэх нь зайлшгүй шаардлагатай биз.

Манай Газрын тосны газраас  Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа туршлагаас нь харахад  газрын тос хайх олборлох ажлыг дэмжих бодлого баримтлахын оронд,  гэрээ байгуулах үед дарамталж мөнгө олж авахыг эрхэмлэдэг юм билээ. Үүнийг нь  би  буруу үйлдэл гэж үздэг. Тэдэнд ч хэлдэг. Жишээ нь, Өртөг нөхөх тосыг зардал хэтэрсэн үед нэмж өгөхгүй атал хэмнэсэн байвал хэмнэлтийг хувааж авна гэсэн шударга бус нөхцөл тулгадаг юм билээ. Гэ­рээнд гарын үсэг зурсны шагнал гэж олон зуун мянган доллар төлүүлээд үсэг зурсны хүлээн авалт хий гэж шаарддаг, Гэрээ байгуулагч компанийн үйл ажиллагаанд хяналт тавих хүмүүсийнхээ цалин зар­далд гэж бодит хэм­жээ­нээс хэдэн арав дахин хэтэрсэн хэмжээний төлбөр нэхдэг. Газрын тосны газрынхаа мэргэ­жилтнүүдийг сургах зар­далд мөнгө төлүүлдэг, Засгийн газрыг болон орон нутгийн хөгжлийг дэмжих мөнгө жил бүр төлж байхыг шаарддаг. Ямар ч хуульд байдаггүй ийм тат­вар хураамжууд төлөхийг  гэрээ байгуулах нөхцөл болгож  дарамтлах нь тус газрын зарим нөхдийн ажлын арга барил болсныг таслан зогсоох ёстой. Шинэ хуулинд тусгах хэ­рэгтэй. Газрын тос хайж олъё, олсон тосоо эх орондоо боловсруулж хэ­рэгцээгээ хангая гэсэн бодлогоор үндэсний компаниудаа ажиллуулах  хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ хэрэгжсэн нөх­цөлд газрын тосны хэрэг­цээг өөрийн эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжинэ.

-Газрынтосболовс­руулахүйлдвэрбайгуулахасуудлаартанысанал, бодлыгсонсмоорбайна?

-Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний одоогийн хэрэгцээг 2 сая тонн газрын тос боловсруулах нэг  үйлдвэр байгуулснаар үндсэнд нь хангах боломжтой.  Саяхан Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас зээл авч жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Японы технологиор Дархан-Уул аймагт  бай­гуулах шийдвэр гаргалаа. Гаргах бүтээгдэхүүн нь чанартай, манай одоогийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээтэй, үйлдвэрийн ашиг нь хөрөнгө оруу­лалтын зардлаа дөрвөн жилд нөхнө гэж үзэж байгааг би зөв гэж үздэг.

Газрын тос боловс­руулах Дарханы үйлдвэрт шаардлагатай хоёр  сая тонн түүхий нефтийг импортлож таарна. Түүхий нефть импортлоод ча­нартай бүтээгдэхүүн гар­гах нь  дэлхийн олон улс оронд байдаг турш­лага. Импортоор нефть  олдож байх эсэхэд эр­гэлзэж бол­гоомжлоод бо­ловсруулах үйлдвэр бари­хаас тат­галзах хэрэггүй. Харин үйлдвэр барих, ашиглаж эхлэх хугацаанд өөрийн улсын нутагт нефть хайх олборлох ажлыг  эрчимтэй явуулах хэрэгтэй. Монгол улсынхаа нутаг дэвсгэрт олборлосон тосыг  Дарханд хүргэх тээврийн зардал  гадаад улсаас тээвэрлэж авчрах зардлын хооронд санаа зовоох зөрүү гарахгүй.

-Хоёрдахьэхүүс­вэрийнталаартаямарбодолтойбайна?

-Газрын тосны нөөц хомсдоно, түүний оронд нефть бүтээгдэхүүнийг гаргаж авах түүхий эд нь нүүрс байна гэж үздэг болжээ. Манай улс нүүрсний нөөцтэй. Хөг­жилтэй улсуудад нүүрсийг гүнзгий боловсруулах, түүнээс нефть гаргаж авах технологийг улам бо­ловсронгуй болгож байна. Манай улсын хувьд нефть бүтээгдэхүүнийхээ хэрэг­цээг өөрийн эх үүс­вэрээр хангах бодлогын  хүрээнд  нүүрсийг гүнзгий боловс­руулах, нүүрсийг хийжүү­лээд, түүнээс шингэн түлш гаргах үйлдвэр бай­гуулах төслийг  хэрэг­жүү­лэх нь маш ирээдүйтэй. Манай зарим эрдэм шин­жилгээний болон биз­несийн бай­гууллагууд энэ чиглэлээр судалгаа явуулж, төсөл боловс­руулц­гааж байна. Жилд 3-4 сая тонн нүүрс боловс­руулж шингэн хий гаргах, 400 орчим мянган тонн сайн чанарын бензин гаргах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж байгаа компани ч байна. Зөвхөн нэг ийм үйлдвэр бай­гуулахад АИ-92 бен­зи­нийн одоогийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Манай улсын нүүрсний нөөцийн ихээ­хэн хэсэг нь илчлэг ба­гатай хүрэн нүүрс байдаг. Нефть бүтээгдэхүүний ирээ­дүйн түүхий эд болох  нөөц ихтэй нүүрсээ гүнзгий боловсруулах төслүүд  хэ­рэгжүүлэх нь  манай улсын эдийн засгийн хөгжлийн  бод­логын чухал хэсэг.

Д.ЦЭРЭННАДМИД, Ч.ҮЛ-ОЛДОХ


URL:

Сэтгэгдэл бичих