Р.Амаржаргалын хүслийг нам нь хөсөр хаяжээ

amarjaregalАН доторх цөөнх гэж нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын дарга болох хүсэлтээ намын даргадаа хэлсэн ч хүлээж аваагүй гэнэ. Иймээс л өнгөрсөн хугацаанд намынхаа дарга болон гишүүдэд шүүмжлэлтэй хандаж, хэлсэн үг, хийх үйлдлийнх нь буруу зөрүүг тунгаадаг болж. Улмаар өөрийгөө өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэж Р.Амаржаргал гэдэг хүний  эрэлт хэрэгцээ байхгүй хэмээн бодож болжээ. Тэрбээр “Надад чамламгүй мэдлэг, туршлага, чадвар, итгэл үнэмшил байна. Өөрөөр хэлбэл,  УИХ-ын даргын ажлыг бусдаас илүү хийж чадна. Хамгийн сайн дарга байж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэж тухайн үед намынхаа даргад хэлсэн. Тэгэхэд намын удирдлага “Тийм зүйл байхгүй. Та энэ ажлыг хийхгүй” гэсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мэдээж түүний хэлснээр энэ бол өнгөрсөн асуудал.

Эрхэм түшээ намрын чуулганаар хуралдаандаа суудаггүй гишүүдийн тэргүүн эгнээд багтах болсон нь дээрх үйл явдалтай холбоотой бололтой. Мөн түүний эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр гэж ч дүгнэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих