Нийтийн тээвэр ирэх сарын 1-нээс шинэчилсэн үнэмлэхээр үйлчилнэ

niitttНийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхийг шинэчлэх ажил дуусах шатандаа оржээ. Энэ ажил өнгөрөгч 4-нөөс эхэлсэн бөгөөд нийтийн тээврийнхэн ирэх сарын 1 хүртэл хуучин үнэмлэхээр, үүнээс хойш зөвхөн шинэчилсэн үнэмлэхээр үйлчлэх юм байна. Үнэмлэхийг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар хариуцах болсон агаад иргэд хороондоо хандахад л болох аж.
Мөн энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ийм хөнгөлөлт эдлэх эрхтэй болжээ. Ингэхдээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт нийтийн унаагаар яваа эцэг эх, асран халамжлагч энэ эрхийн үнэмлэхээр зорчих агаад хүүхдээ авч яваагүй тохиолдолд хүчингүй гэнэ.
Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдрийн А\08 тоот тушаалын дагуу шинэчилсэн үнэмлэхийн загварыг баталжээ. Энэхүү шинэчилсэн үнэмлэхийн нууцлал нь зүүн доод буландаа 15 мм-ийн глограмм нууцлал бүхий хороодын мэргэжилтнүүдийн дардастай. 105х59 мм-ийн хэмжээтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс хамааран өнгөний болон дугаарлалтын ялгаатай юм байна.

Б.МААМ


URL:

Сэтгэгдэл бичих