Химийн бодист хордсон жимс Монголд орж ирж байна

vvvvvvvvvvv4555Манай улс цагаан будаа, цай, ургамлын тос, нарийн ногоо, жимс жимсгэнэ зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг БНХАУ-аас импортолж буй нь хүнсний хангамж, аюулгүй байдал бусад орноос хараат болсныг харуулж байна.
Замын-Үүд боомтоор 2012 онд БНХАУ-аас 17887.6 тн төмс, хүнсний ногоо, 13706.91 тн нарийн ногоо, 2695.99 тн жимс жимсгэнэ, 1637.94 тн будаа, 4631.4 тн элсэн чихэр оруулж иржээ. Тус улсаас импортолж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний сорт, гарал үүсэл тодорхойгүй байдаг. Тиймээс экспортлогч орны сертификат дээр ургамлын гарал үүсэл, сортыг олон улсын хэл дээр тодорхой бичүүлэх шаардлага тавьдаг болжээ.
Ингэснээр улсын хил дээр олон улсын түвшинд хүрсэн хүчин чадал бүхий лабораторид хурдавчилсан аргаар бүрэн шинжилж, хадгалалтын хугацааг уртасгах сульфидын консервант ашиглаагүй болц түргэсгэх этилений хий хэрэглээгүй, жимс жимсгэний амт чанарт өндөр идэвх үзүүлдэг фенолт нэгдлүүд болон бифенил зэрэг химийн бодис ашиглаагүйг тогтоож, хүнд шаардлагатай аминдэм, эрдэс бодистой шинэ жимс, жимсгэнийг БНХАУ-ын аль бүс нутгаас, ямар сортыг сонгож импортлохыг тодорхойлох ач холбогдолтой гэнэ.
Ургамлын гаралтай түүхий эд нь эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид хүрэх хүртлээ ургамлын өвчнөөр өвчлөх, хортонд нэрвэгдэх, тэдгээрийн ялгадас болон бусад зүйлээр бохирдох эрсдэлтэй учраас бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Гэтэл энэ асуудалд хилийн боомтуудын зөвлөл, бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн аль аль нь огт анхаардаггүй гэнэ.
Монголчуудыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахын тулд Замын-Үүд боомтын жимс, ногоо шилжүүлэн ачдаг хэсэгт битүү сэндвичэн барилга барих, цаашид температур, чийглэгийн тохируулагчтай зориулалтын вагонтой болох шаардлагатай аж.

http://jaalhan.miniih.com/index.php/home/post/128


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.