“Титаник-II” хөлөг онгоц 2016 онд бэлэн болно

200px-Titanic_II_2010Хүн бүрийн зүрх сэтгэлийг өвтгөм бодит түүхийг өгүүлдэг “Титаник” киногоор алдаршсан хөлөг онгоц    101 жилийн дараа дахин бүтээгдэх нь ээ. Хятадын барилга угсралтын компани Австралийн нэгэн тэрбумтны захиалгаар алдарт “Титаник” хөлөг онгоцны хуулбарыг босгохоор зэхэж байна.Шинэ хөлөг онгоцыг “Титаник-II” хэмээн нэрлэх бөгөөд 2016 онд бэлэн болж жинхэнэ “Титаник”-ийн гүйцээж чадаагүй аяллыг хийх ажээ.Энэ төслийг санаачилсан Австра­лийн тэрбумтны Blue Star Line компани санхүүжилтыг нь хийж байна. “Титаник-II” нь есөн давхартай, экипажийн 900 гишүүн, 2400 зорчигч тээвэрлэх чадалтай байх юм.“Титаник” хөлөг онгоц Английн эргээс АНУ хүрэх гэж яваад 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд мөсөн уул мөргөн сүйрсэн билээ. Одоо гайхамшигт бүтээлийг бэлэн болохыг хүлээх л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих