Абе Шинзогийн хэлсэн үгэнд Хятадын тал дургүйцэж байна

98hgfddfdsfddsЯпоны ерөнхий сайд Абе Шинзо Америкийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадад хандсан хатуу үгийн талаар Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Хун Лей 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Японы удирдагчийн үнэнийг гуйвуулсан үг ярианд Хятадын тал туйлаас дургүйцэж байна гэжээ.

Хун Лей хэлэхдээ, Японы тал түүх болон бодит байдлыг зөвөөр ухаарч, Дяо Юйдао арлын усан хилд явуулж байгаа хууль бус ажиллагаагаа даруй зогсоож, одоогийн байдлыг зохистой шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Японы тал хоёр орны улс төрийн аюулгүй байдлын харилцан итгэлцэл болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд тустай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Японы тал түрэмгийллийн түүхээ эргэн харж, өөрийн үйлдлээ хянамгай тунгаах ёстой гэжээ.

Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим болон үзэл санаагаар Японы талтай харилцаагаа хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж тэрээр мөн илэрхийлжээ.

\Э.Г\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих