“Шинь шинь”-ийн хэргийг сэргээн шалгана

b7fbc5e027d7a99b3c9698ee05ec11a5_x3БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Дорнод аймгийн Дашбалбар суман дахь холимог металлын Улааны ордыг ашиглаж байхдаа манай улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуульд заасан хууль бусаар ашигт малтмал олборлосон, эд зүйл хууль бусаар хил давуулсан, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр тус компанийн орлогч захирал Юү Лей болон эрх бүхий албан тушаалт нууд болох Жань Жи Фү, Ван Фу Жүн, Ван Шин Чиан, Вэй Юу Фү, Жан Хун Тао, зөвлөх Тиан Зи Лин, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга ӨМӨЗО-ы иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж нарыг шалгаж байсан юм.

Түүнээс гадна Дорнод аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүс гээд байсан билээ. Гэвч прокурорууд дээрх хэргийг өнгөрсөн оны дол дугаар сард хэрэгсэхгүй бол гох тогтоол гаргасан юм. Тус компанийн ашиглаж буй Улаа ны ордод 1986 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож, улмаар хэдхэн жилийн өмнө УИХ-аас стратегийн ордод тооцож, Стратегийн ордын жагсаалтын 38-д бичигдсэн. Тэнд ураны 270 кг нөөц байгааг урьдчилсан байдлаар тогтоо сон аж.
Тус компанийнхан хууль бусаар олборлолт хийсэн, хүчингүй болсон тусгай зөвшөөрлөөр ашигт малт мал хил давуулснаар манай улсын эдийн засагт 110 тэр бум төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргаад байв. Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг дахин хянаад эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэн сэргээж, дахин шалгуулахаар УМБГ-т шилжүүлжээ.

Г.РАВЖАА /UGLUU.MN/


URL:

Сэтгэгдэл бичих