Төрийн Үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүрэг хүлээсэн төрийн албаныхан

niislelТӨрийн ҮйлЧилгээг хурдан шуурхай хҮргэх ҮҮрэг хҮлээсэн тӨрийн албаныхан

-Иргэдийн санал, хүсэлтэд дарагдсан хотын захиргаа-

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг өдрийн ажлыг сурвалжиллаа. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын тал хувийг төрийн албан хаагчид бүрдүүлдэг билээ. Тиймээс өглөөний 08.00 цагаас ажил нь эхэлдэг тэдний ихэнх нь ажилчдын автобусаар ажилдаа ирдэг. Учир нь тэд хотын даргынхаа захирамжийг хэрэгжүүлж байгаа юм.

Хотын мээр Э.Бат-Үүл нийслэ¬лийн автозамын ачааллыг бууруу¬лах үүднээс хэд хэдэн дорвитой арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь төрийн албан хаагчид ний¬тийн тээврээр зорчих юм. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ ч сай¬жирна гэж үзсэн билээ. Мөн нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноос хойш иргэд, төрийн албан хаагчид түгжрэл, бухимдалгүй ажил¬даа очдог болсон. Харин сүүлд сургууль, ажилчдын автобусыг нэг¬дү¬гээр эгнээгээр явуулах Засаг даргын захирамж гарсан. Ингэснээр хэд, хэдэн төрийн байгууллагууд ажилчдадаа автобусаар үйлчилдэг болсны нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар. Хаврын урь орсон ч хацар хайрмаар өглөөний жиндүүхэн салхитай уралдан тө¬рийн албан хаагчид ажилдаа яарц¬гаана. Учир нь тэднийг төрийн их ажил хүлээж байгаа.

Ажилчдын автобустай цөөхөн газрын нэг

Нийслэлийн төр захиргааны байгууллага “Хангарьд” ордны үүдэнд ажлын цагаас хэдэн мину¬тын өмнө дунд оврын автобус ирж зогсов. Автобуснаас цувран буусан ажилчид тус тусын ажил руугаа яаран алхцагаалаа. Тэд ажилдаа ирэхдээ ажлын үнэмлэх эсвэл хуруу¬ны хээгээ уншуулснаар ажлын цагаа бүртгүүлнэ. Энэ нь цаанаа нарийн тооцоотой бөгөөд хэн ажил тасалсан, хэн хоцорсныг бүртгэдэг аж. Одоогоор ажилчдын автобус нь гурван чиглэлд явдаг бөгөөд 400 төгрөгөөр үйлчлүүлдэг юм байна. Уг нь эхэндээ ажилчид автобусаар  их явдаг байсан ч одоо цөөрөөд байгаа аж. Ажилчдын автобусаар өдөр бүр ажилдаа ирж, очдог нэг төрийн албан хаагч бусад ажилчдынхаа мөнгийг хураадаг байна. Ингэснээр өөрөө автобусны мөнгөнөөс чөлөө¬лөгддөг гэнэ. Харин сүүлийн үед мөнгө хураагч олдохгүй байгаа талаар ЗДТГ-ын ажилтан ярив. Урин дулааны цаг ирж байгаа энэ үед төрийн албан хаагчид төдийлөн авбусанд чихэлдэж явахыг хүсэхгүй байгаа бололтой. Ажилчид нь авто¬бу¬сандаа суухгүй хоосон ирж, бу¬цаад байгаа учир  алдагдалд ороод байгаа аж. Тиймээс алдагдал хүлээж ажиллахын оронд урин дулааны улирал ирэхээр ажилчдын автобу¬саа явуулах эсэх шийдвэр гаргах юм байна. Тус газрын зарим ажилчид нь автобусаар ирж байхад зарим нь такси болон хувийн унаагаараа ирж байлаа. Өглөөний 08.00 цагтай уралдан төрийн албан хаагчид өрөө, өрөөндөө орцгоолоо. Харин ажлаасаа хоцорсон ганц, хоёр хүмүүс ирж байгаа харагдав.

Нэвтрэх үнэмлэх авбал

ажил бүтэхийн эхлэл

Нийслэлийн Засаг даргын Там¬гын газрыг зорин ирсэн иргэд эх¬лээд “Угтах үйлчилгээ”-ний ажилтан¬тай уулзана. Ингэхдээ хэрэг, зорил¬гоо хэлээд дотогш орохоор бол өлгүүрт хувцсаа өлгүүлээд бичиг, баримтаа хураалгаж “нэвтрэх үнэм-лэх” авна.  Дараа нь угтах үйлчил¬гээний ажилтнууд албан тушаалт¬нуудын өрөөний утас руу залгаж, байгаа эсэхийг мэдээлж нэг ёсондоо зуучилж өгнө. Тус газрын угтах үйлчилгээн дээр нийслэлийн “Иргэ¬дийг хүлээж авах төв”-ийн ажилчид тав хоногоор ээлжлэн сууж байгаа юм байна. Харин Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид иргэ¬дэд өрөөний дугаарыг хэлж чиг¬лүүлж өгнө. Тэд ЗДТГ-ын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүмүүс юм уу даа. Иргэд нэвтрэх үнэмлэх авсан тохиолдолд хэрэг, зорилгоо бүтээх боломжтой. Өглөөний 09.30 мину¬тын орчимд Баянзүрх дүүргийн гэх хоёр хөгшин  Угтах үйлчилгээний ажилтанд хандав. Тэд хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлтэй бай¬гаа¬гаа уламжиллаа. Харин үйлчил-гээний ажилтан эелдгээр хотын дарга гадуур ажилтай байгааг дуул¬гаад учирлан тайлбарлав. Иргэд нэг өдөр олноороо хотын захиргаанд хандаад байхгүй ч хүн тасрахгүй орж гарсаар байсан юм. Тэдний ихэнх нь албан бичиг, өргөдөл, гомдол өгөх, аль нэг хэлтсийн албан тушаалт¬¬нуудтай уулзах хүсэлт тавьж байлаа. Нэг үеэ бодвол хотын захиргаа иргэдийн асуудлыг хурдан шуурхай шийддэг болсон хэмээн иргэд ам  сайтай байсан юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл аливаа нэгэн ажил хийхдээ иргэдийн оролцоо, санал, шүүмжлэ¬лийг байнга тусгаж байхыг харьяа газрууддаа үүрэг болгосон билээ. Тиймдээ ч “Улаанбаатар сонсож байна”, “Иргэдийг хүлээн авах төв”-ийг байгуулсан. Ингэснээр  иргэ¬дийн ачааллыг багасгаж, тэдний өргөдөл, санал, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэж байгаад иргэд баяртай байгаа юм. Хэдхэн хоно¬гийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт “Иргэдийг хүлээж авах төв” байгуу-лагдаж нээл¬тээ хийсэн. Тиймээс иргэд дүүрэгтээ хандаад байвал хотын төв рүү явах шаардлагагүй болж байгаа юм.  Цаашид дүүрэг бүрт “Иргэдийг хүлээж авах төв” байгуулагдах гэнэ.

Иргэдийг хүлээж авах өдөр хэн, хэндээ тустай юм

Нийслэлийн Засаг даргын Там¬гын газарт Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Цэр¬гийн штаб, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй ха¬рилцах зэрэг хэлтсүүд үйл ажил¬лагаа явуулдаг юм байна. Мөн нийслэлийн Иргэдийн төлөө¬лөгч¬дийн хурлын аж¬лын алба, НИТХ дахь намын бүл¬гүүдийн аж¬лын албаны¬хан ЗДТГ-т байрладаг юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл иргэдтэйгээ ойрхон ажиллах үүднээс гуравду¬гаар давх¬раас нэгдүгээр давхарт нүүжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга гуравдугаар давхарт суудаг бол нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, ЗДТГ-ын дарга Ё.Гэ¬рэ묬чулуун хоёрдугаар давхарт суудаг юм байна. Мөн гуравдугаар давхарт үе, үеийн хотын дарга нарын зураг хананд өлгөөтэй бай¬даг бол  хоёрду¬гаар давхарт тэргүү¬ний албан хаагч¬дын зураг “Хүндэт самбар”-т гарчээ.

Энэ өдөр хотын дарга гадуур ажилтай байсан бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулга өрөөндөө хэлт¬сүүдийн дарга нартай хуралдаж байсан юм. Харин Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийнхэн тав дахь өдөр бүр хуралдаж, өнгөр-сөн өдрүүдийнхээ ажлыг дүгнэж, цаашид хэрхэн ажиллах талаар төлөвлөгөөгөө боловсруулдаг бай¬на. Тус хэлтсийнхэн Хотын даргын гаргасан захирамж, шийдвэрийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймдээ ч бусад хэвлэлийхэнтэй байнгын харил¬цаа¬тай байж, хэн хэнийхээ ажилд тусболцгооно. Тэд Улаанбаатар хотын үндсэн сайт Ulaanbaatar.mn-ыг байн¬гын ажиллагаанд оруулж, иргэ¬дэд үнэн бодит мэдээллийг  хурдан шуурхай хүргэдэг юм. Харин Сан¬хүү, төрийн сангийн хэлтсийнхэн нийслэлийн төсөв, хөрөнгийг зөв зохистой зарцуулах үүрэг хүлээсэнхүмүүс юм.

Бага үдийн 11.00 цагийн орчимд хотын захир¬гааг зорин ирэгсэд нэмэгдлээ. Тэд өргөдөл, гомдлоо шийдвэр¬лүү¬лэхээр ирсэн гэнэ. Ха¬рин ЗДТГ-ын дарга, НИТХ-ын дарга,  Засаг дар¬гын орлогч нар иргэдийг хүлээж авдаг нэг л өдөртэй юм байна. Иргэд ч үүнийгээ мэддэг бололтой. Тухайн дарга хүлээж авах өдрөө иргэдтэй уулзана. Тэ¬дэнд ямар ч ажил байсан хойш¬луулж бүхэл өдрийн турш иргэдэд заг-нуу¬лах¬даа загнуулж, маг¬туу¬лахдаа маг¬туулна. Түүнчлэн дүүр¬гүү¬дийн За¬сагдарга нар ч иргэдийг хү¬лээж авах өдөртэй. Энэ нь хэн хэндээ амар юм.

Төрийн албаны ачааг үүрэлцэж яваа залуус

Нийслэлийн Засаг даргын Там¬гын газар гэх энэ айлд төрийн албаны олон шижигнэсэн залуучууд ажиллана. Тэд ажлаа хэнээс ч илүү мэднэ. Гэхдээ аливаа зүйл сайнтай, муутай байдгаас хойш ажлын араас татах нэгэн байдаг гэнэ. Төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, авли¬гагүй, хурдан шуурхай иргэдэд хүрч үйлчлэх ёс¬той. Гэтэл төрийн албан хаагчид хүнд суртал гаргадаг, ажлаа мэддэг¬гүй гэх зэрэг гомдлыг иргэд хэлдэг. Харин ЗДТГ-ын Төрийнтусгай хам¬гаалалтын албан хаагчид иргэдтэй ёс бус харьцдаг талаар хэд, хэдэн иргэн гомдол мэдүүлж байхыг сонс¬сон. Чадал, дорой нэгнийг дээрэл¬хэж, эрх мэдэлтэй нэгэнд эелдэг харьцдаг нь монгол хүний зан боло묬той. Гэхдээ төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хүмүүс төрийн албан хаагчийн ёс зүйгээ сахих хэрэгтэй. Хэн нэгэн үйлчилгээний ажилтан иргэдэд тааламжгүй сэтгэг¬дэл үлдээснээс болж цаашид тө¬рийн албан хаагчийн нэр хүнд  унаж байгаа юм. “Нэг үхрийн эвэр доргивол мянганүхрийн эвэр дорги¬но” гэсэн зүйр үгтэй адил юм уу даа.

Амрах завгүй хотын дарга

Энэ хавар нийслэлийн томоо¬хон бүтээн байгуулалт болох  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байна. Тиймээс хотын захиргаа, харьяа газрууд энэ ажлыг угтан завгүй ажиллаж байгаа. Өнөөдөр дахин төлөвлөлтийн жур¬мыг НИТХ-аар хэлэлцэж батална. Тэгээд 180 мянган өрх бүхий гэр хорооллоо тохилог амины орон сууцаар солих их бүтээн байгуу¬лалтаа 12 байр¬шилд эхлүүлнэ. Мөн нийслэлийн Засаг дарга энэ жил  хэд, хэдэн томоохон бүтээн байгуу¬лалтын ажил хийж ашиглалтад оруулна хэмээн мөрийн хөтөлбөрөө батлуул¬сан. Тиймдээ ч хамгийн их завгүй ажилладаг хүний нэг. Тэрээр өрөөн¬дөө сууж ажиллах нь тун ховор. Их хотын амьдрал ид буцалж байна. Өмнөх жилүүдэд хотын захиргаанд юу болж байгааг иргэд ховорхон мэддэг байсан гэхэд хилс¬дэхгүй. Тиймдээ ч тухайн үеийн дар¬га нар тэрүүхэндээ шийдвэр гарга¬чихдаг байсан.  Харин энэ жил хэв¬лэл, мэ¬дээллийн хэрэгслээр хийсэн аж¬лаасаа болж хотын дарга хэсэг¬тээ л шүүмжлүүлээд авсан. Гэсэн ч Бат-Үүл баатрыг хотыг өөрчилж чад¬на гэдэгт олон хүн итгэж байгаа. Тө¬рийн албан хаагчид 12.00-13.00 цагийн хооронд үдийн цайндаа ордог. ЗДТГ дотроо ажилчдын цай¬ны газартай. Тэд талоноор үйлч¬лүүл¬дэг бөгөөд нэг, хоёрдугаар хоолны сонголттой юм билээ. Цай¬ны цаг нь болсон учир тэд хооллоцгоож, зарим нь гадуур хооллохоор гарцгаав.  Цайны цагийн дараа хотын захиргааг зоригсод нэмэгдлээ

Цайны цагийн үеэр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөхөн байлаа. Гэхдээ үдийн цайны цагаараа ажлаа ам¬жуу¬лах гэсэн иргэд 12.00 цагтай уралдан зорьсон хүнтэйгээ уулзаж байсан юм. Зарим мэргэжилтнүүд цайны цагаар ажлаа хийж өрөөн¬дөө сууцгаана. Тэд ирсэн хүмүүстэй уулзаж ажил хэргийг нь бүтээж өгнө. Үдээс хойш хотын захиргаагаар ирэгсэд олон болов. Ойрын өдрүү¬дэд Санхүү төрийн сангийн хэлт¬сийн ажилчидтай уулзах иргэд олон байна хэмээн угтах үйлчилгээний ажилтан хэлж байсан юм. Нийслэ¬лийн Засаг даргын Тамгын газраар өдөрт 150-200 иргэн ирж үйлчлүүл¬дэг аж. Пүрэв гаригт 170 орчим иргэн үйлчлүүлсэн бол баасан гаригт 180 орчим хүн үйлчлүүлсэн байлаа. Өдөрт хамгийн багадаа гэхэд дав¬хард¬сан тоогоор 100 иргэн үйлч¬лүүлдэг гэнэ. Өнгөрсөн оноос эхлэн иргэдийг хүлээж авах төв,  Лавлагаа мэдээллийн төвтэй болсноор иргэ¬дээс ирэх санал, хүсэлт, гомдол, мэдээллийг олон хэлбэрээр хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэдэг болж ачаалал багасчээ.

Тиймээс нийслэлийн Засаг дар¬гын Тамгын газрын дэргэдэх Иргэ¬дийг хүлээж авах төвөөр ороод гарлаа. Тус төвийг өнгөрсөн аравду¬гаар сард байгуулж, Лавлагаа мэ¬дээл¬лийн төвтэй хамтатган Хан¬гарьд ордны нэгдүгээр давхарт байгуулсан билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгож, иргэний орол¬цоог нэмэгдүүлэн, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээл-лийн төв нэртэйгээр байгуулсан. Энэхүү төвийг мэдээлэл, техник технологийн сүүлийн үеийн дэвш¬лийг ашиглан байгуулсан бөгөөд Монгол Улсын хаанаас ч утсаа ашиглан, дэлхийн аль ч улсаас интернэтийн сүлжээгээр Нийслэ¬лийн нутгийн захиргааны байгуул¬ла¬гуудтай холбоотой асуудлаар санал хүсэлт, өргөдөл гомдол, лавлагаа мэдээлэл авах боломжтой аж. Лавлагаа мэдээллийн төв нь хоёр лавлах дугаартай. Тухайлбал, “1200” руу залгавал зөвхөн Иргэ¬дийн өргөдөл, гомдол хүлээн авах бол “1234” нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэ-дэд үзүүлж байгаа төрийн үйлчил¬гээний талаархи бүх төрлийн лавла¬гаа юм. “1200” дугаарт залга¬хад минут тутамд 200 төгрөгийн тарифтай. Харин “1234” дугаарт холбогдвол энгийн тарифтай ажээ. Мөн www.ub1200.mn сайт нь дээр¬хийн адил өргөдөл гомдлоо бичиж хариу авах бол www.ub1234.mn сайт нийслэлийн төр захиргааны үйлчилгээний лавлагаа мэдээлэл өгнө. Харин өргөдөл, гомдлынхоо явцыг харах, мэдэх, хянахдаа иргэд өөрийн регистрийн дугаар болон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан мэдэх боломжтой юм бай¬на. Мөн уг лавлагааны дэвшилттэй тал нь мессежээр санал асуулга, судалгаа авах, илгээх юм. Гарах гэжбайгаа болон гарсан шийдвэрийн талаар иргэдийн санал, бодол, үр дүнг богино хугацаанд мэдэх зорил¬готой аж. “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээлийн төвтэй болсноор ХОТ–ИРГЭН, ИРГЭН–ХОТ хоорондын байнгийн идэвхи¬тэй харилцаа бий болсон гэж хэлэхэд болно.

Харин Иргэдийг хүлээж авах төв нь нийт арав гаруй ажилтантай. Үүний зургаа нь иргэдийг хүлээж авч уулзан гомдол, саналыг нь хүлээж авна. Үлдсэн ажилтнууд нь ирсэн гомдол, саналтай холбоотой албан тушаалтантай холбогдож шийдвэр-лүүлэх үүрэгтэй аж. Ингэснээр иргэ¬дээс ирсэн санал гомдол эзэнтэй болж илүү түргэн шуурхай шийд¬вэрлэгдэх боломжтой болжээ.

Иргэд мессенжер, фэйсбүүк, твиттерээр санал гомдлоо ирүүлэх боломжтой болно

Энэ үеэр Иргэдийг хүлээж авах төвийн дарга О.Мөнх-Оргилтой цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн нэг сарын байдлаар хичнээн гомдол санал ирсэн бэ. Ямар байдлаар саналаа ирүүлж болох вэ?

-Нэгдүгээр сарын 22-ноос хоёр¬ду¬гаар сарын 22-ныг хүртэл сүүлийн нэг сарын хугацаанд 2200 гаруй иргэ¬ний санал, гомдол ирсэн. Иргэд авто зам, барилга хот байгуулалт, бо¬ловс¬рол, газрын харилцаа, иргэ¬ний бүртгэл, мэргэжлийн хяналт, тусгай зөвшөөрөл, нийгмийн ха¬ламж, хө¬дөл¬мөр эрхлэлт, эрүүл мэндийн байгууллага, үйлчилгээтэй холбоо¬той санал гомдол ирүүлдэг. Нийт таван эх үүсвэрээр дамжуулансаналаа ирүүлж болох боломжийг бид бүрдүүлсэн. Цаашдаа мессен¬жер, фэйсбүүк, твиттерээр дамжуу¬лан санал, гомдлоо ирүүлэх бо¬ломжтой болно.

-Ямар байгууллагатай хол¬боотой гомдол, санал зонхилж байна?

-Сүүлийн нэг сарын байдлаар хамгийн их ирсэн гомдол, санал гэвэл хог тээвэрлэлт, цэвэрлэгээтэй холбоотой гомдол хамгийн их буюу арван хувь, замын хөдөлгөөний зохицуулалт, барилгын зөвшөөрөлолгохтой холбоотой, цахилгаан дулаан, усан хангамж, барилга барих хүсэлт, газрын маргаантай холбоотой гомдлууд ирсэн. Ирсэн гомдол, саналыг шийдвэрлэж хариу өгөх цаад хугацаа нь нэг сар байдаг. Гэхдээ ямар гомдол вэ гэдгээс шалтгаалаад өдөртөө шийдвэрлэх ч юм уу, долоо хоногийн дотор шийдвэрлүүлж хариуг нь өгдөг.

-Хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ. Шийдвэрлүүлсэн эсэхийг яаж мэдэх вэ?

-Иргэдээс ирсэн гомдлыг холбог¬дох газар руу нь явуулж шийдвэр¬лүүлээд шийдвэрлэсэн эсэхийг тухайн иргэний утас руу нь бичиг захидлаар илгээдэг. Захидлыг ав¬сан иргэн манай төв дээр ирээд шийдвэрлэсэн хариугаа авна. Энэ бол хялбар шийдэл. Бид аль болох түргэн шуурхай шийдвэрлүүлж өгөхийг эрмэлздэг. Энд зөвхөн гомдол шийдвэрлэдэггүй, иргэд баяр¬лаж талархаж байгаагаа ч илэр¬хийлж болно гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Өөдлөх айл үүднээсээ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Байгууллагын нүүр царай болж, иргэд, үйлчлүүлэгчидтэй хамгийнтүрүүнд харилцдаг хүмүүс бол угтах үйлчилгээний ажилчид. Тэд иргэд¬тэй эелдэг, боловсон харьцаж, шаард¬лагаа зөв, зохистой тавих нь тэдний үүрэг. НЗДТГ-ын угтах үйл¬чил¬гээний ажилтан энэ үүргээ сайн мэддэг бололтой. Зарим бай¬гуул¬лагуудаар ороход муу¬хай харьцаа¬тай үйлчилгээний ажил-тантай олон таардаг. Харин НЗДТГ-аар үйлч¬лүүлсэн иргэд сэтгэл өндөр байна. Инээмсэглэн угтаж байгаа энэ газраар үйлчлүүлээд зорьсон хэргээ бүтээгээд гарч байна.

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-той нэг өдөр

Баасан гаригийг ажлын ачаалал багатай өдөр гэцгээдэг. Эдний хувьд харин ч ачаалалтай өдөр аж. Ер нь  ажлын таван өдөрт ачаалал багатай өдөр байдаггүй аж. Даваа гаригт шинэ долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж хэлтэс бүрт үүрэг даал¬га¬вар чиглэл өгдөг бол баасан гаригт  өнгөрч буй долоо хоногийнхоо ажлыг дүгнэн ирэх долоо хоногт хэрэжүүлэх ажлын чиглэл өгдөг байна. Үдийн 15.00 цагийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахаар зорьсон бол НИТХ-ын дарга Д.Баттулга Сонгинохайрхан дүүргийн VII хорооны Иргэдийг хүлээж авах төвийн нээлтэнд явсан юм. Нийслэлийн Иргэдийн Төлөө-лөгч¬дийн Хурал, Засаг Даргын Там¬гын газраас Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээг сайжруу¬лах төсөлтэй хамтран “Хорооны Иргэний Танхим” төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд Сонгино¬хайрхан дүүргийн VII хороо “Иргэ¬ний Танхим”-тай болж албан ёсоор нээлтээ хийсэн юм. “Шууд ардчилал -Иргэдийн оролцоо”-гоор дамжуу¬лан төвлөрлийг сааруулж, төрийнүйл хэрэгт иргэдийн оролцоо, хянал¬тыг нэмэгдүүлэх, авлига, хүнд сур¬та묬тай тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх Монгол Ул¬сын Ерөнхийлөгчийн санаачилга ийн¬хүү биелэлээ олж байна. Уг нь тө¬рийн албаны ажил 17.00 цагт тардаг. Ха¬рин Засаг даргын Тамгын газрын¬хан өрөөндөө сууж ажлаа хийсээр байв. 18.00 цагаас өмнө ажилт¬нууд гэрийн зүг явцгаасаар онгорхой хаалга хэдхэн үлдлээ. Ийн¬хүү нийслэлийн ЗДТГ-ын ажлын нэг өдөр ачаалал багатай дууссан юм.

Ж.Ганцэцэг . Б.Нямзул

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.