Хангалтгүй дүн авсан сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг солино

tsetserlegХотын дарга Э.Бат-Үүлийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг сонгон шалгаруулах журам батлагджээ.

Хууль зөрчиж томилогдсон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, шинээр ашиглалтад орж  байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг журмын дагуу сонгохоор болсон байна. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн ажлын байранд шинээр хүн томилохоор болжээ. Энэ сонгон шалгаруулалтыг ирэх  сард багтаан явуулах үүргийг Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад өгсөн байна.  Одоогоор төрийн өмчийн 122 ерөнхий боловсролын сургууль, 190 цэцэрлэг ажиллаж байгаа юм. Цаашдаа Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулж, хангалтгүй дүн авсан сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг солих юм байна.

Duulian.mn Б.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.