Мөнгөн аяганаас болж эмээг хөнөөсөн этгээдийг барив

watermark.phpБулган аймгийн төвд өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-ны 14 цагийн орчим  82 настай иргэн Л-ийг гэртээ байхад нь амийг нь зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг гарах үед эмээгнийн  хүү нь худгаас ус авахаар явсан байдаг. Гэмт этгээд хохирогчийг хөнөөгөөд ширээн дээр байсан их гарын мөнгөн аягыг авсан талаар манай сайт мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Улсын начны ээж байсан гэдэг. Мөн гэрээс алдагдсан их гарын мөнгөн аяга нь 12 жилийн дүрсийг тойруулан хээлсэн, өвөрмөц, содон аяга байсан аж.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээдийг Орхон аймгийн Цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Хэргийг Завхан аймгийн харъяа 31 настай, эрэгтэй А гэгч үйлдсэн болохыг баримтаар тогтоон илрүүлжээ.
Гэмт этгээд урьд өмнө хулгайн гэмт хэрэгт ял эдэлж байхдаа хорих ангиас хоёр удаа оргон ял нэмүүлж шийтгүүлж байсан ба 2012 оны долдугаар сард суллагджээ.
Эмгэний амь насыг хохироосон А нь хорихоос суллагдсанаас хойш Орхон, Дархан, Завхан, Төв аймагт хүчин, дээрэм, хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоож мөрдөн шалгаж байгаа юм байна.
www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих