Коби Брайнтын гайхалтай тоглолт Мавериксийг буулган авлаа

kobЛос Анжелес Лейкэрс баг Даллас Мавериксийн Американ Эйрлайнс цэнгэлдэхэд зочлон тоглолоо.

Аль аль баг нь плей-оффын байрны төлөө тэмцсээр буй 2 багийн гол тоглогчид үүргээ тун сайн биелүүллээ. Коби Брайнт 38 оноо авсаны 14-г нь тоглолтын 4-р үед авсан бол Дирк Новицки улирлын хамгийн өндөр буюу 30 оноо авсан байна. 2 багийн лидерүүдийн хооронд ширүүн тэмцэл өрнөсөн тоглолт 103-99 харьцаагаар Лейкэрсийн талд шийдэгджээ.

Коби Брайнт нийт 21 довтолгоо гүйцэтгэж 13 нь амжилттай болсон ба тоглолтын 4-р үед 5 довтолгоо гүйцэтгэж бүгд амжилттай болсон байна. Мөн тэрээр 12 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт өгсөн ба карьерийн 31000 дахь оноогоо авчээ. Харин Стив Нэш улирлын хамгийн өндөр буюу 20 оноог Лейкэрст авчирсан байна. Ийнхүү Лейкэрс Далласын талбайд зочлон тоглосон сүүлийн 5 тоглолтондоо ялалт байгуулсан ба тэдэнтэй хийсэн сүүлийн 9 улирлын тоглолтын 8-д нь хожил авч байна. Дирк Новицки нийт 19 довтолгоо гүйцэтгэсний 11 нь амжилттай болсон ба 13 самбараас бөмбөг авалт хийж улирлын анхны дабль-даблаа хийж байна. Гэвч тэрээр Далласын гарааны тоглогчдоос 10-аас дээш оноо авсан цорын ганц тоглогч байсан юм. Харин сэлгээнээс Винс Картер 15 оноо, Элтон Брэнд 14 оноо авсан давгүй тоглолтыг үзүүллээ. Тооны харьцаа 10 удаа тэнцэж, 20 удаа тэргүүлэгчийн байр солигдсон тоглолтын дараагаар Маверикс 3 дараалсан хожлын цувралаа зогсоож, Лейкэрс 3 дараалсан хожил байгуулж байна.

Зарим статистикүүд:
-    34 нас 185 хоногтойр энэ тоглолтонд оролцсон Коби Брайнт тоглолтын 2-р үед холын зайнаас амжилттай довтолсоноор 31000 онооны босгыг давсан хамгийн залуу тоглогч болж байна. НБА-ийн домгууд хэдэн насандаа дээрх босгыг давж байсныг сонирхуулбал: Вилт Чэмберлэйн 36 нас, 164 хоног, Карл Мэлон 36 нас, 267 хоног, Карийм Абдул Жабар 36 нас, 323 хоног, Майкл Жордан 39 нас, 296 хоног. Коби Брайнт одоогоор 31027 оноо аваад байна.
-    Сүүлийн 16 тоглолтонд холын зайнаас 37 удаа довтолж ердөө 2 нь амжилттай болоод байсан Коби Брайнт энэ удаад холын зайнаас 5 удаа шидэж 4 нь амжилттай болсон байна. Лейкэрсийн тоглогчид нийт 25 удаа холын зайнаас довтолж 13 нь сагсанд орсон байна. (52%)
-    Мавериксийн гарааны тоглогчид болох О.Ж.Маяо, Даррен Коллисон нар нийт 20 довтолгоо гүйцэтгэж 5-г нь амжилттай болгосноор хамтдаа 15 оноо багтаа авчирчээ.
-    Метта Ворлд Пийс 37 орчим минутыг талбай дээр өнгөрөөсөн ч ердөө 2 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт, 1 оноо авсан байна. Түүний гүйцэтгэсэн 6 довтолгоо бүгд амжилтгүй болсон.

-    Коби Брайнт энэ тоглолтонд улирлын 13 дахь техникийн алдаагаа хүлээсэн. Хэрвээ энэхүү тоо 16-д хүрвэл тэрээр 1 тоглолтоор торгуулах юм.
-    Мавериксийн хамгаалан тоглогч Родригуе Биаубосын 25 насны төрсөн өдөр тохиолоо.
-    Мавериксийн төвийн тоглогч Крис Каман бэртлийн улмаас 10 тоглолт өнжсөний дараагаар эргэн талбайд гарлаа.
-    Энэ улиралд Лейкэрс тоглолтын 3-р үед өрсөлдөгч багаасаа өндөр оноо авсан 24 тоглолт үзүүлсэний 21-т нь ялалт байгуулжээ.
-    Маверикс будагтай талбайн оноогоор 44-24 харьцаагаар тэргүүлсэн бол 2 дахь боломжоор авсан оноогоор 16-1-ээр мөн илүүрхжээ.
-    21 тоглолт дараалан 20 болон түүнээс дээш оновчтой дамжуулалт өгөөд байсан Даллас Мавериксийн залуус энэ удаад нийт 19 оновчтой дамжуулалт өгчээ.
-    Маверикс баасан гарагт Нью Орлеан Хорнетсийн эсрэг 17 блок-шот хийж түүхэн амжилт тогтоогоод байсан бол Лейкэрсийн эсрэг ердөө 1 блок-шот гүйцэтгэжээ.

25 хожил, 30 хожигдолтойгоор өрнөд бүсийн 11-р байрт бичигдэж буй Даллас Маверикс дараагийн тоглолтоо Милауки Бакстай хийх бол 28 хожил, 29 хожигдолтойгоор өрнөд бүсийн 9-р байрт бичигдэж байгаа Лос Анжелес Лейкэрс Денвер Наггетстэй тоглоно.

Эх сурвалж:Csports team


URL:

Сэтгэгдэл бичих