Т.Аятунгаагийн хамсаатан гэх Б.Амарсанаа гүтгэлэг гэв

amarsanaa-middleИнтерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаагийн хууль бус нөхөр Чарьлз Эдвард Красни МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаатай холбоо харилцаатай гэх мэдээлэл хурдацтай тархлаа.

Чарльз Эдвард Красни гэгч нь Монголд хөрөнгө оруулалтын компани байгуулах нэрийдлээр 2008 оноос хойш 21 удаа богино хугацаагаар зорчиж байжээ. Мөн түүнийг Монголд ирэх бүртээ их хэмжээний мөнгийг банкаар шилжүүлэн авч Б.Амарсанаад өгдөг байсан гэх мэдээлэл гарав.

Түүнчлэн “Чарльз нэг удаад 10-560 мянган ам.долларыг доод тал нь гурван удаа Б.Амарсанаад өгсөн” гэх мэдээлэл ч цацагдав. Харин Б.Амарсанаа үүнийг гүтгэлгийн шинжтэй гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр “МАН-ын залуустай Аятунгаа болон түүний нөхөр Чарьлз Эдвард Красни гэгчийг холбон зохион байгуулалттайгаар элдэвээр гүтгэх ашиг сонирхол зарим этгээдэд байна. Би энэ хүмүүсийг танихгүй. Гүтгэлгийн чанартай мэдээлэл бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчийг Чингэлтэй дүүргийн хууль хяналтын байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцуулахаар хандаад байгаа” гэсэн юм.

Б.Ширнэн

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих