“Наалтыг хуурамчаар үйлдэх боломжгүй”

oyutnii-bilet-middleЖил бүр оюутнууд нийтийн тээврээр ажлын өдрүүдэд 07.00 цагаас эхлэн 22.00 цаг хүртэл үнэгүй зорчдог. Энэ нь оюутнуудад тусалсан төрийн том дэмжлэг юм.

Гэвч зарим оюутнууд наалт хүрэлцдэггүй гэх шалтгаанаар нийтийн тээвэрт мөнгө төлж явдаг. Монголын оюутны холбоо 170 мянган оюутанд 87 хувьтай наалтыг хэвлэсэн гэх. Энэ их хэвлэсэн наалт яагаад оюутан бүрт хүрч чадахгүй байна вэ.

Сургуулиудын оюутны холбоо дээрээс ирсэн наалтныхаа ихэнхийг шагаар худалддаг байна. Сургуулиасаа наалт аваагүй оюутнууд шагийн наалтыг өндөр үнээр буюу 6500 төгрөгийн үнэтэй наалтыг 20-30 мянган төгрөгөөр худалдан авдаг. Энэ нь хуурамч оригнал гэсэн хоёр “зэрэглэлтэй”. Харамсалтай нь үүнийг хуурамч мөн бишийг хөөрхий оюутнууд ялгахгүй. Заримдаа нөгөө хуурамч наалтаа хураалгаад мөнгө төлнө. Яагаад жилийн жилд хуурамч наалт гараад, энэ хууль бус үйлдэлд хяналт тавьж чадахгүй байна вэ. Оюутнуудынхаа эрх ашгийн төлөө тэмцдэг гэх оюутны холбоо хуурамчаар үйлдэгсдийг илрүүлж чадахгүй байна гэж үү.

Энэ талаар Монголын оюутны холбооны нийтийн тээвэр хариуцсан хэлтсийн дарга Г.Ууганбаяртай ярилцлаа.

-Оюутнууд нийтийн тээврээр хуурамч наалтаар зорчиж үнэмлэхээ хураалгах нь элбэг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна?
-Бид Мөрдөн байцаах газар Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн том оврын автобусны кондукторуудад сургалт явуулж байгаа.

-Хуурамч жинхэнийг нь хэрхэн ялгах вэ?
-Хуурамч үнэмлэхний тоо нь нарийхан өнцөг нь мохоо хуулахад зүгээр л скоч байдаг. Харин жинхэнэ нь Монголын оюутны холбоо гэсэн бичгийн доор зургаан зураастай. Мөн наалтыг хуулахад хүчингүй гэсэн бичиг гарч ирнэ. Хураалгасан шар визаг оюутанд буцаан олгохдоо өөрсдөөр нь өргөдөл бичүүлж дахин хураалгавал шар визаг олгохгүй гэсэн бичиг өгч сануулж байгаа.

-Танай хэрэгжүүлж байгаа арга хэр үр дүнтэй болж байна гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард өдөрт 30-40 виза хурааж байсан одоо бол харьцангуй багасч 6-7 болсон. Наалтыг сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнууд болон сургуулийн захиалгаас хоцорсон оюутнууд худалдан авдаг судалгаа гарсан. Эдгээр оюутнууд өөрийн санхүүг хэмнэх зорилготой байдаг. Энэхүү наалт нь гэр сургууль хоёрын хооронд үнэгүй зорчих зорилготой юм.

-Сургуулиас авсан наалт хуурамч байна гэсэн гомдол гарах нь бий. Энэ ямар учиртай юм бэ?
-Зарим нэг сургууль дээр ийм асуудал гарсан. Түүнийг бид сургуулийн захиргаатай нь хамтарч зохицуулсан.

-Виза картны наалтыг хуурамчаар хийсэн хүнд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Виза картны наалт өөрөө үнэт цаас. Тиймээс үнэт цаас хуурамчаар үйлдсэн, худалдан борлуул¬сан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-МОХ-ныхон өөрсдөө хуурамч наалт хийж байна гэсэн яриа гарч байна. Энэ талаар албан ёсны хариулт өгөхгүй юу?

-Монголын оюутны холбооноос автобусанд үнэгүй зорчдог наалтыг хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Энэ наалт нь үнэт цаас, дээр нь өөр дээрээ серийн дугаартай байдаг учраас аль сургуулийн хэн гэдэг оюутан авсан гэдэг нь бүртгэгдсэн байдаг. Дээр нь бид энэ наалтыг Нийтийн тээврийн газар зэрэг байгууллагатай хамтран олгодог учраас хуурамчаар үйлдэх боломжгүй.

Г.Азжаргал

/Нйигмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.