Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ялтан болсон тул төрийн тусгай хамгаалалтыг нь буулгана

527-1361849555d954a24e54c9a11bigМонгол улсын Еренхийлөгч асан Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр хорих 411 дүгээр ангид ял эдэлж буй. Н.Энхбаяр тэрээр ялтнуудаас  илүү нөхцөлд буюу төрийн тусгай хамгаалалттайгаар ялаа эдэлж байгаа юм.
Учир нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6.3-т “Монгол Улсын Ерөнхийлегч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авна” гэж заасан ч мөнөөх хүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол яах вэ гэдэг хуулийн зохицуулалт байдаггүй аж.
Иймээс УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Төрийн тусгай хамгаалалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.

 
Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуулийн ямар хангамж эдэлдэг байсныг сонирхоё. Шинэ хуулиар Н.Энхбаяр гэмт хэрэгтэн болсон тул эдгээр хангамжуудыг эдлэхгүй аж.

Э.Мягмар

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Намбарын Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар \С.Баяр\-т даалгасугай :

1. Улсын төсвийн зардлаар 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий өвлийн орон сууцны зураг төсөл хийж, барьж ашиглалтад оруулан Намбарын Энхбаярын өмчлөлд шилжүүлэн өгөх,

2.    Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн хамгаалагч, шадар туслах, үйлчлэгч, тогооч, жолооч тус бүр нэгийг дөрвөн жилийн хугацаанд ажиллуулж, улсын төсвөөс цалинжуулах,

3.    Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн түүний амьдрах орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий орон сууцаар хангаж, цахилгаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих