80000 гаруй хүн ажил хайж байна

watermark.phpХөдөлмөрийн төв биржид он гарснаас хойш давхардсан тоогоор ажилтай, орлоготой болохыг хүссэн 80 гаруй мянган хүн бүртгүүлжээ. Өнөөдрийн байдлаар 44 мянган хүн ажил идэвхтэй хайж байгаа бол 17 мянган ажил олгогч байгаа аж. Мон мяндас ХХК, Жигүүр гранд групп,  Сункфа ХХК, Могол ноос, Корпорейт зочид буудал, УБТТС, Дархан хүч комплекс, Заабар ХХК, ЕБ-ын 5 сургууль,  Этүгэн дээд сургууль зэрэг 10 байгууллага хамгийн их ажлын байр зарлаад байна. Хамгийн эрэлттэй ажлын байранд шаврын сувилагч, теллер, хүнсний технологич, борлуулалт, маркетингийн менежер, цахилгаанчин, хүний нөөцийн менежер, эрүүл ахуйч, бичиг хэрэг, бүртгэл мэдээллийн ажилтан, ахлагч, тоног төхөөрөмжийн инженер, замын инженер, кранчин, эдийн засагч зэрэг мэргэжил байгаа юм байна. Түүнчлэн нягтлан бодогч, жолооч, тогооч,төслийн менежер зэрэг эрэлттэй мэргэжилд орж байгаа юм. Тиймээс ажил хайж байгаа иргэд хөдөлмөрийн биржид хандан ажилд орох боломжтой байгаа гэнэ.

www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих