“Splinter Cell”-ийн шинэ анги гарлаа

Тоглоом сонирхогч хүүхэд залуусын анхаарлын төвд зүй ёсоор багтдаг “Splinter Cеll 3″-ын цуврал гуравдугаар хэсэг тун удахгүй худалдаанд гарах гэж байна.

Энэ удаагийн цувралын гол онцлог нь тоглоомын гол баатар хамтрагчтай болжээ. Түүнийг дагалдаж, хоёр төрлийн хүнд зэвсэг хэрэглэдэг нэгэн эмэгтэй бүх даалгаврын турш хамтрах аж.

Мөн тоглоомыг эрхлэн гаргадаг Х-bох 360 анимейшн компани “Splinter Сеll”-ын ээлжит ангиа 3D хэлбэрээр нийтэд хүргэж байгаа гэнэ.

Цоо шинэ график, дүрслэлийг харуулах эл анги нь өмнөх цувралуудаас хоёр шинэ даалгаврыг багтаажээ. Тус компани 2005 оноос хойш “Manhattan offices”, “Panamanian bank” зэрэг тоглоом сонирхогчдын дунд эрэлттэй бүтээлүүд гаргаж байсан туршлагатай аж.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих