Поп хатагтай хүүхдүүдийг загнаж гарав

Поп хатагтай Сараа бяцхан жаалуудад ийм үг хэлж сууна. “Гэгээн алсын одод” урлагийн их наадмын нэгдүгээр шатанд нийслэл, орон нутгаас ирсэн нас насны багачуул өрсөлдөж байна. Тэмцээндээ бэлдэж, гоё хувцаслан ирсэн нэгэн байхад өөртөө байсан костюмаа өмсөөд ээждээ үнсүүлээд уралдаанаа зорьсон жаал ч байна.

Харин шүүгчдэд нь иймэрхүү байдал таалагдахгүй байгаа бололтой. Юм л бол “Тэмцээндээ сэтгэл гаргаж, хувцаслаагүй байна. Тэгшхэн зогс. Дээшээ хар” гэх зэргээр анх удаа тайзанд гарч байгаа бяцхан зүрхийг айлгасаар.

Бүр Сараа шүүгч нэгэн хүүг “Чиний бичлэг чинь касиогоор л тоглосон юм шиг муухан сонсогдож байна, Аав ээждээ хэлээд тэмцээндээ зардал гарга. За юу” гэх нь тэр.

Хүн бүрийн хүүхэд адилхан орчинд өсөхгүй шүү дээ эрхэм шүүгчид ээ.

Э.Уран
зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих