Цагаанбаатар зодог тайлаад яруу найрагч болно

3d392272b058754eoriginalМонгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Ази тивийн аварга гээд гуншинг нь тоолоод байвал барамгүй амжилтыг Монгол төдийгүй дэлхийн самбо, жүдогийн талбарт үзүүлсэн Х.Цагаанбаатарыг танихгүй хүн ховор. Олимпийн наадмаас гэр бүлээрээ медаль авсан тамирчин гэр бүл ч хуруу дарам цөөн.

 

Тэр л сайхан хосуудын нэг бол яах аргагүй Цагаанаа, Гүндэгээ нарынх. Цагаанбаатар маань саяхан аав ээждээ зориулан дууны шүлэг зохиож өөрийн твиттер хуудаснаа тавьсан бол дараагийн дуу маань Гүндэгээдээ зориулсан байх болно хэмээн найзууддаа ам алдсан гэнэ. Түүний шүлгийг дуучин Шижир амилуулан та бидний сонорт хүргэх нь ээ. Уг дууны үгнээс ишлэвэл

Хол байхдаа хоёр хүнийг их саналаа

Ачит аав ээж та хоёр минь билээ

Холдож салахад хацрыг минь үнэрлэн үнссэн

Уруулын тань хээ зүрхэнд шивэгдсэн

Бүсгүйн зөөлөн хайранд нялхарлаа ч

Бүүвэйн дуугаа даанч их санах юм аа …

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих