Чоно хэмээх гайхамшигтай танилц

2013030111tБэлтгэсэн Д.ЦЭРЭННАДМИД

ЧОНОНДЗӨВХӨНБАЙГАЛИЙНХУУЛЬҮЙЛЧИЛДЭГ

Чоно гэдэг амьтныг мэдэх үү? гэвэл хүн бүхэн мэд­нэ гэх. Чухам юуг мэ­дэж байна вэ гэвэл малын дайсан, айхтар араатны нэг гэсэн л бүдүүвч ойл­голт бий. Тэр дундаа хүн бүрийн сэтгэлд шингээс­тэй үлгэр домог, үүх түү­хийн салшгүй хэсэг гэд­гийг сүүлийн үеийн ном зохиолоос үздэг л биз. Гэтэл чонын унаган төрх, зан араншингийн онцлог, амьдралын нарийн нууц­лаг бүхнийг үнэхээр мэд­дэггүй нь илт. Энэ амьтны судлал манай шинжлэх ухаанд төдийлөн хөгжөө­гүй байна. Харин хэн нэ­гэн хөндлөнгийн сонир­хогч­дын болон зохиолч нөхдийн бичил туурвилд зарим санаа гарсан байдаг нь олзуурхууштай юм би­лээ. Зохиолч Д.Намдаг гуайн “Хөгшин чоно уль­сан нь”-аас эхлээд ӨМӨЗО-ны зохиолчийн “Чонон сүлд”, улсын сайн анчин Б.Бандийн “Чонын тэнгэр” зэрэг зохиолд чоно нь нүүдэлчин монголчуу­дын амьдралын нэг тод гэрч, замын хань болж байсныг илтгээд түүний гайхамшигтай чанар, бай­галийн гоц шалгарлын тухай өгүүлсэн бий.

Чоно байгаль орчиндоо зохицож чаддаг, хатан зо­риг, эр чадлаараа ямар ч үед хоолоо олж идэж амьд­рах ухаантайгаараа дэн­дүү эрх чөлөөтэй юм шиг яригддаг. Гэтэл хийморь­лог амьтан гэж магтах хэрнээ хэн ч, хаана ч хамаагүй алж устгаж бо­лох “хуулийн заалт”-тай­гаараа хачин эрх чөлөөгүй амьтан болж таардаг юм. Үхэл амьдралын зааг дээ­рээс холдоогүй амьтан даа. Үнэхээр энэ амьтны та­лаар төрийн бодлогод үг, үсэг бараг байдаггүйгээс баячуудын цаг завны зу­гаа, ашиг хонжоо хайгч­дын шуналд өртөгдсөөр байна. Гэвч хүн, чоно хоёр мөнхийн дайсагнасан бай­далтай байдаг ч харил­цан ил, далд олон шүтэл­цээтэй, бие биенээ сэ­рээж, илүү дутуугаа нөхөж амьдардаг ажгуу. Ингээд тэнгэрлэг амьтныхаа ту­хай нууцаас дэлгэе үү!

ЧОНЫНТӨРӨЛЗҮЙЛ

Дэлхийн бөмбөрцгийн аль ч бүс нутагт нэлээд түгээмэл тархсан хөхтөн амьтны нэг нь чоно юм. Судлаачдын үзсэнээр ма­най гаригийн эх газар тө­дийгүй зарим арлын оронд ч нэгэн төрөл зүйлийн чоно байж. Тухайлбал, Тунд­рын гэж бий. Авст­ралид уутат, болон цөөвөр чоно байдаг аж. АНУ-ын Колорадо муж улсад Кайот хэмээх талын жижиг чоно байсан гэдэг. Өнгө зүсний хувьд нийтлэг нь саарал. Гэтэл цагаан, улаан, хар, харавтар зүсмийнх цөөн биш юм. Тэр дотор монгол чоно бол газар нутгийн онцлог, жилийн дөрвөн улирал, цаг агаар зэрэг олон хүчин зүйлээс шалт­гаалан бие галбир, өнгө зүс, арьс үсний байдал нь байнга өөрчлөгддөг. Түү­нээсээ болж уулархаг нут­гийн, говь талын, дорнод бүс нутгийн гэдгээрээ өнгө төрхийн онцлогтой билээ.

Азарганчоно. Бусдаас бие том, бараа сүртэй ер нь юм юмаараа ялгарна. Ялангуяа хүзүү цээжний хөгжил бадриун, лагс, эрүү шүд бат бэх, харьцан­гуй тайван хөдөлгөөнтэй.

Гичийчоно. Илүү цэмцгэр, жавхаалаг дүр төрхтэй, хурдан гавшгай хөдөлгөөнтэй, бөгсөн бие нь бүдүүвтэр, гөлөглөх дөхөхөөрөө дэлэн хөх сэртийж харагддаг.

БИЕЭРХТНИЙХЭЭХӨДӨЛГӨӨНӨӨРЯРИЛЦДАГ

Чонын хөдөлгөөн тэр чигээрээ ойлголт байдаг аж. Бэлтрэг байх үеэсээ л элдэв хөдлөлийнхөө хү­чээр ойлголцож амьдарч сурдаг байна. Түүний нүүр, нүд, чих, ам, толгой, сүүлний хөдөлгөөн нь баяр хөөр, харуусал, энхрий­лэл, заналхийлэл зэрэг олон дохиоллыг бие биедээ дамжуулдаг. Тэр дотроос чих нь есөн дохиог илэр­хийлж чадна. Бас сүүлний хөдөлгөөн нь чонын ху­вийн араншинг тодор­хойл­дог. Чоно сүүлээ шар­вагануулан бие биенийхээ цаана, наана үсчин хэв­тэж босч байгаа харагддаг. Энэ нь маш жаргалтай нэг нэгэндээ эелдэг байна гэсэн үг. Сүүлээ тас хав­чаад зугатаж байвал аюу­лын дохиог бусдадаа өгч буй нь тэр юм. Мөн үнэр­лэх эрхтэн нь ямар ч амьт­наас илүү хөгжилтэй гэж болно. Гэхдээ чоно өөрийн гэсэн авиа дуудлагаараа ямар ч хол зайд ижил сү­рэгтээ мэдээ өгдөг. Энэ нь улих юм.

ИДЭШ, ХООЛООХҮНЭЭСИЛҮҮЗОХИЦУУЛДАГ

Чонын амьдралын гол хэрэгцээ нь хоол олж идэх. Тийм ан ав хийх чадвар дадлага нь бусад махан тэжээлтнээс хавьгүй онц­лог­той юм. Хоолоо олоход нь ур чадвар, ухаан их зарцуулдаг гэж болно. Тодосгож хэлбэл ямар нэг амьтан барьж идэхийн тулд тэр амьтныхаа амьд­рах дэг, тэр бүхнийг “су­далж мэдсэн” байдаг. Эрийн сайнд олсон хоо­лондоо хүнээс ч илүү дэг­лэмтэй нь сонирхолтой юм. Чоно долоо хоног мах идсэн бол дараа нь долоо хоног өвс, ногоо зулгааж ус ууж явдаг. Бас салхи залгих нь хоол тэжээлээ шингээхэд нь тус болно. Ходоод доторх хоолоо гүйцэд шингээсэн чоно сая том авд мордоно. Чоно өвс, ногоогоор хооллодог гэхэд худлаа гэх хүн байж мэднэ. Тэгвэл судлаачид нарийн хэлж өгнө. Бас нэг сонирхолтой нь нутаг нут­гийн чонын хоол, тэжээл өөр өөр. Ой, хээрийн бүсэд амьдардаг чоно мал ахуйд халтай бас ан амьтан илүүтэй сонирхдог. Тарвага, зурам ч хоолны “цэс”-нд нь ордог байх юм. Хангайн чоно загасаар голдуу хооллодог болсон нь бий. Тэгвэл Говийнх нь шувуу, голио, царцааг үндсэн хоолоо болгодог тал байдаг ажээ. Чоно тариа будаа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, овьёос, эрдэнэ шиш, өвс­ний үндэс зэрэг ургамлын гаралтай бүхнийг иддэг. Энэ нь хүнийхээр юм бол хоолны хачир болдог байна.

ЧОНОБҮЛЭЭРЭЭАМЬДАРДАГ

Чоно хамгийн үржил сайтай амьтан. Нэг удаад 12 хүртэл бэлтрэг гаргах ма­гад­лалтай юм. Сонирхол­той нь нэгэнт бүл үүсгэсэн азарган чоно, гичий хоёр насан туршдаа бие биедээ үнэнч байдаг. Гэнэтийн хагацал тохиол­дохгүй бол бие биеэ хэзээ ч орхихгүй бас “чонын эхнэр энгэр султай” гэдэг ч худлаа ажээ. Монгол нутгийн саарал чоно бусад зэрлэг хөхтөн амьтны нэгэн адил жилд нэг удаа гөлөглөнө. Нийлэх хугацаа нь арван­хоёр­дугаар сарын сүүлчээс дараа жилийн хоёрдугаар сарын дунд үе. Чонын нийлүүлэг зул сард эхэл­нэ. Ид хүйтэн цагт гэсэн үг. Энэ чанараараа тэмээ­тэй адил. Азарган чонын эр бэлгийн эс боловсорч ороо нь жигдрэхэд -25 хэмээс илүү орчин зо­химж­той байдаг байна. Бас тийм хүйтэн биш үед азарган чоно гол, нуурын мөсөн дээр бөгсөн биеэрээ удтал сууж доод эрхтний­хээ тепературыг зохи­цуул­даг. Тэгвэл гичий чоно өнгө зүс нь илт сэр­гэж, хурдан шалмаг болж, хоногтоо хэдэн уул нуруу дамжиж гүйдэг. Энэ нь нэг талаас бие хамгаалах арга ч гэлээ нөгөө тал нь азарган чононуудын тэм­цэл, шалгарлыг хүлээх био-мэдрэмж бололтой гэж судлаачид бичсэн бий. Чонын охин гөлөг дунд­жаар 18-20 сартайдаа, эр нь хоёр настайдаа бэлгийн бойжилт нь гүйцдэг байна. Нийлүүлгийн үед сүрэгт доод тал нь арав, хөвч тайгад 30 түүнээс олноор цуглардаг ажээ.

Чонын амьдралын бас нэг сонирхолтой хэсэг нь гэр бүлсэг амьдрал. Дөрөв­дүгээр сарын дунд үеэс гичий чоно гөлөглөнө. Түүний хээл хүндрэх ту­сам ан авд явах нь багасч  гөлөглөхөөс 2-3 хоногийн өмнө үүрээ барааддаг. Гөлөглөсний дараа эх чоно бэлтрэгнүүдээ биеийн ил­чээр дулаацуулж, хөхүүлж хэвтэнэ. Энэ өдрүүдэд азарган буюу эцэг чоно ан гөрөөнд явж, хоол авчирч өгнө. Бас гадна дотны аюулаас сэргийлж нүхний ойролцоо харуул манааны үүрэг гүйцэтгэнэ. Бэлтрэг­нүүдийн хувьд халуунд халж, хүйтэнд хөрч, өл­сөж цангах тусмаа сайн чоно болдог байна.

/Зууны мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих