Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Л.Цог нараас сонголт хийнэ

namӨчигдөр МАХН-ын бага хурал 03:00 цаг хүртэл хуралдсан юм. 80 гаруй хувийн ирцтэй байсан тус хурлаар МАХН-ын төв аппаратын бүтэц зохион байгуулалт болон Ерөнхийлөгчийн сонгуулиар аль намтай ажиллах, хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцсан байна.

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд бусад намтай хамтарч ажиллахад нээлттэй боловч Шударга ёс эвслийнхээ нэгдмэл байдлаар сонгуульд оролцох аж.

УИХ-ын гишүүн Г.Шийлэгдамбын мэдээлснээр намын хурлаар дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан нарыг нэр дэвшүүлж болох талаар ярилцсан. Гэхдээ дээрх хүмүүсийн талаар судалгаа хийж аль хүн нь илүү оновчтой гэдгийг бүх нийтээрээ шийдвэрлэнэ гэжээ.

www.uls.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих