С.Ганбаатар: Албан тушаалаасаа буусан ч тэмцэгч хэвээрээ үлдэнэ

ganbaatarМонголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал МҮЭСТО-нд үргэлжилсээр байна.

Хурлаар тус холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалд нь үлдээх эсэхийг хэлэлцээд түүнийг албан тушаалаас нь буулгаж, Хүндэт Ерөнхийлөгч болголоо.

Тэрбээр 2007 онд энэ албан тушаалд сонгогдсноос хойш зургаан жил үр бүтээлтэй ажилласан билээ.

Тэрбээр өнөөг хүртэл УИХ-ын гишүүн, МҮЭХ-ын Ерөнхийлөгч гэсэн хоёр албан тушаалыг зэрэг хашиж байсан. УИХ-ын гишүүн байж, давхар МҮЭХ-ны ерөнхийлөгч хийж болохгүй гэж үзсэн учир хурлаар хэлэлцээд ийм шийдвэр гаргажээ. Мөн энэ үеэр тэрбээр албан тушаалаа сайн дураараа өгч байгаа гэдгээ онцолж хэлсэн юм. Хэдийгээр албан тушаалаасаа буусан ч тэмцсээр байх болно гэдгээ ч илэрхийлсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих