Цөсний архаг үрэвсэл чулуу үүсгэдэг

tsos_bile-middleЦөсний архаг үрэвсэл, цөсийг хэрхэн угаах, угаасны дараа ямар гам барих талаар Улсын хоёрдугаар эмнэлгийн сувилагч Д.Баярмаа зөвлөж байна.Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Цөсний архаг үрэвслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Янз бүрийн эгэл биетнүүд /микроб/ цусаар, тунгалгийн шингэнээр болон ходоод гэдэсний үрэвслээр дамжин цөсний хүүдийг үрэвслүүлснээс архаг цөсний үрэвсэл бий болдог. Мөн цөс тогтонгишрох /цөсний хүүдийн агших чадвар буурах/, цөсний шинж чанар бүтэц өөрчлөгдөхөөс шалтгаалж цөсний архаг үрэвсэл үүсдэг. Цөсний архаг үрэвсэл идээт үрэвсэл өгч хүндрэх, цөсний чулуу өвчин үүсгэх аюултай.

-Энэ үрэвсэл хэрхэн илэрдэг вэ?

-Удаан хугацааны турш үе үе сэдрэл өгч илэрдэг. Өвдөлт ихэнхдээ баруун хавирганы нумаар, цөөн тохиолдолд аюулхай Цөсний архаг үрэвсэл чулуу үүсгэдэг орчимд мэдрэгдэнэ. Өвдөх нь хэдэн цагаас хэдэн долоо хоног үргэлжилж болох юм. Өвдөж эхлэх болон хүчтэй өвдөх нь өөх тостой, шарсан хайрсан хоол, өндөг, хүйтэн хийжүүлсэн ундаа, дарс, шар айраг халуун ногоотой амтлагч, хоолны хачруудыг хэтрүүлж хэрэглэхтэй холбоотой. Өвдөлтийн улмаас бөөлжих, дотор муухайрч гульгих, гэдэс дүүрэх халуурах шинжүүд гарч болно. Өвдөлт хүчтэй биш ч хэвлийн дээд хэсгээр байнга төөнөрч, хүнд оргисон байдалтай байдаг. Ийм шинжүүд илэрвэл даруйхан эмчид хандах хэрэгтэй.

-Цөсний архаг үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Цөсөө тогтонги байдалд оруулахгүйн тулд хөдөлгөөнтэй байх, эмчилгээний дасгал хийх, явган явж байх хэрэгтэй. Мөн зөв хооллох, дээр дурдсан зүйлүүдийг хэрэглэхгүй байх нь зөв.

-Хүмүүс гэрийн нөхцөлд цөсөө угаалаа гэж ярьдаг. Цөс угаах энгийн аргуудаас танилцуулаач?

-Цөс угаахад шар сүү, ээзгийн шүүс, чихрийн өтгөрүүлсэн уусмал, наранцэцгийн тос, өндөгний шар зэргийг хэрэглэж болно. Бүлээн шар сүүг биеийн жингээс хамаарч нэг литр хүртэл өлөн үедээ нэг удаа ууж 20-30 минут босоо явна. Хоёр цагаас дээш хугацаанд зүүн хөлөө нугалан, баруун хажуугаар доош харж хэвтэнэ. Ингэхдээ баруун хавирганы нумаар бүлээн жин тавиад хэсэг хугацааны дараа гүйлгэнэ.

-Цөсөө ямар үед угааж болдоггүй вэ. Цөс угаахдаа юунд анхаарах уу?

-Цөсний чулуутай үед угаахгүй. Цөс угаасан өдөр хэт хурц хоол хэрэглэхгүй байхыг анхаараарай. Цөсөө угаагаад гүйлгэхгүй бол эмчид хандаарай.

Э.Өнөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих