Эмийг хоолны өмнө уух хэрэгтэй

Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэгсэнээс эмчилгээний үр дүнд нөлөөлдөг байна. Ихэнх эмийг хоол идэхээс 20-30 минутын өмнө уух ёстой байдаг гэнэ. Харин ходоод гэдсийг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уух ёстойг анхаарах хэрэгтэй. Эмийг зохистой хэрэглээгүйгээс болж тухайн өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.  Тиймээс эмийг зөв сонгож зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадах юм.

Г. Гэрэл
мэдээмн

URL:

Сэтгэгдэл бичих