Ч.Сарантуяа: Энэ долоо хоногийн эхээр баруун болон төвийн нутгаар цас орно

1_1362361476Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал ямар байх талаар Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулсан юм.

-Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүс­сэний улмаас орон нутагт цаг агаарын байдал хүндэрсэн гэж сонссон. Орон нутагт үүсээд бай­гаа цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Ойрын өдрүүдэд манай орны ихэнхи нутгаар хүчтэй салхилсан. Өнгөрсөн сарын 27-нд баруун, 28-нд зүүн аймгийн нутгаар явган болон шороон шуурга шуурлаа. Одоогийн байдлаар орон нутагт цаг агаар сайжирсан төлөв ажиглагдаж байна.

-Цаашид  цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Гуравдугаар сард онцгой хүйтрэх төлөв ажиглагдахгүй байна. Харин өнөөдөр, маргааш баруун болон төвийн бүсийн нутгаар нөгөөдөр зүүн  өмнө хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна. Салхины хүч  Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секунтэд 12-14 метр хүрнэ.Энэ сарын 7-нд ихэнхи нутгаар секунтэд 16-18метр  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар агаарын температур буурч, Увс нуурын болон Дархадын хотгор, Буян, Тэс, Ерөө голын сав нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүрэх төлөв ажиглагдаж байна. Халх, Хараа, Туул, Онон, Хэрлэн  голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө гурван хэм хүйтнээс хоёр хэмийн дулаанд шилжинэ. Алтайн өвөр болон говийн нутгийн өмнө хэсэгт цас багатай, энгэр газраа шөнөдөө 3-8 хэм хүйтэн  өдөртөө 6-11 хэм дулаан байх болно.

-Нийслэл хотод өнөөдөр цаг агаар ямар байх вэ?

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө  гурван хэмийн дулаан, шөнөдөө 13 хэм хүйтэн байна.

 

Ө.ЖАРГАЛСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих