“Энержи Ресурс” –ийн харьяа “Энержи Ресурс Рэйл” компани Монголын компаниудыг хулхиджээ

t_2a449864650f6651d3fc5eaf8e6a6df8“Энержи Ресурс” –ийн  харьяа  “Энержи Ресурс Рэйл”  компани   гүйцэтгэгч компаниудыг хулхиджээ
“Энержи Ресурс” ХХК болон  “Энержи Ресурс Рэйл” ХХК нь 2012 он 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн Газартай “Ухаа худаг-гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээг байгуулсан боловч дээрх чиглэлд төмөр замын суурь бүтэц барих компаниудыг сонгон шалгаруулан “Бидний зам” ХХК, “Билэгт зам” ХХК, Дардан говь” ХХК, “Жилин мандал” ХХК, “Мапроуд” ХХК, “Нутгийн буян групп” ХХК, “Хотын зам” ХХК, “Хүслэнт бүтээмж”  ХХК, “Эсто” ХХК зэрэг үндэсний замын компаниуд болон “Синохидро” ХХК гэх Хятадын компанитай тус тус   2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа цөөн  төгрөг өгөөд ажилд  нь гаргасан байна. 001
2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Монгол Улсын Засгийн Газрын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 121 дүгээр тогтоолоор улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцүүдийг төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулахаар болсон тул “Энержи Ресурс Рэйл” ХХК нь “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд ажиллаж байсан  гүйцэтгэгч  компаниудын ажлыг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон зогсоосон бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу ажил гүйцэтгэж байгаа компаниуд нь гүйцэтгэлээ сар бүр бичин баталгаажуулж, гүйцэтгэлийн  мөнгөө ажлын 5 хоногт багтаан авахаар  тохиролцсон боловч одоогоор ажил гүйцэтгэсэн компаниуд нь 2012 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн  эхний үе шатны ажлын хөлсөө бүрэн аваагүй байна.
Ийнхүү “Энержи Ресурс Рэйл” ХХК  ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчсөн байдал нь гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагууддаа нэр хүндээ алдах, үл ойлголцох, тэдний санхүүгийн үйл ажиллагаанд бас сөргөөр нөлөөлж түрээсийн болон ханган нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, хөлсөө төлж чадахгүйд хүрээд байгаа гэнэ.  Мөн дээрх ажил гүйцэтгэсэн компаниудын ажилчид болох 600 гаруй ажилчид, тэдний ар гэр болох 2400 гаруй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж одоог хүртэл цалингаа хагас дутуу аваад байгаа юм.
Ажил гүйцэтгэсэн компаниуд нь хийсэн ажлынхаа төлбөрийг нэхэмжлэхэд “Энержи Ресурс Рэйл” ХХК нь тайлбарлахдаа: Засгийн газраас  гаргасан   гэнэтийн шийдвэрийг бид   компаний хүсэл зориг, үйл ажиллагаанаас хамааралгүй, урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл гэж үзэж байна гээд дээрх компаниудтай хийсэн  гэрээний үүргээсээ бүрэн татгалзсан  байна.
Мөн  тэд Засгийн газартай хэлэлцээр хийж байна гэж хүлээлгэсээр байгаа одоог хүргэлээ. Гэрээний  заалтын дагуу үүргээ биелүүлж “Энержи Ресурс Рэйл” ХХК нь төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног бүрдээ алданги тооцон дээрх компаниудад олгох ёстой ч одоо болтол ямарч ч хариу өгөөгүй хэвээр байна.
“Энержи Ресурс Рэйл” ХХК нь гэрээг хийхдээ давагдашгүй хүчин зүйлийг тооцоолоогүй, тооцоолохыг ч хүсээгүй байгаа нь гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдагдаагүй байгаагаар илэрхийлэгдэж байгаа ба гэрээний үүргээ бүрэн биелүүлэхээс татгалзаж байгаа нь нотлогдож байна.
Энэ талаар Засгийн газар, холбогдох Зам тээврийн яаманд хандахад гэрээ хийсэн “Энержи Ресурс Рэйл” ХХК-тайгаа учираа ол гэж хариулт өгдөг учир дээр асуудлыг Засгийн газар болон “Энержи Ресурс Рэйл” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэн яаралтай шийдвэрлэж ажил гүйцэтгэсэн компаниудын төлбөрийг олгохгүй бол үндэсний хэдэн компаниуд дампуурлын ирмэг дээр ирээд байгаа  ажээ.
Үндэсний компаниудаа дэмжих уриатай  Шинэчлэлийн Засгийн газар энэ мэт даварсан   олигархиудын  монопольдсон  компанид  зохих хариуг нь өгөхгүй бол Засгийн газрын нэрийг барин гүйцэтгэгч   компаниудыг дарамталж эхлэлээ.

Бид үргэлжлүүлэн  бусад баримтуудыг уншигчиддаа  хүргэх  болно.

Ц.Мөнх

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих