Манайх 788 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй

shale_1Манай улс 1970-1980 онд хийсэн судалгаагаар шатдаг занарын 788 тэрбум тоннын нөөцтэй гэж тооцоолсон аж. Энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийгдсэн судалгаа юм байна. Манайд шатдаг занарын судалгаа хайгуулын ажил ЗХУ-ын үед Орос Монголын эрдэмтдийн хамтарсан хайгуул хийгдэж илэрц газрууд тогтоожээ. 1990-ээд оны эхээр Монголын геологич эрдэмтэн н.Бат-Эрдэнэ, н.Жаргал нар монгол орны шатдаг занарын тархцын газрын зураг гаргаж мэдээллийг нэгтгэн судалсан байна. Нөөцийн талаар урьдчилсан таамаг мэдээлэл байгаа боловч хангалттай мэдээлэл дутмаг аж. Гэхдээ өмнөх судалгаанууд дээр үндэслэхэд хангалттай нөөц бий гэдэг нь тодорхой байгаа тухай Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлсэн байдаг. Монгол шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очих хэмжээнд хүрчээ.

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих