Интернэтэр биеэ үнэлэх явдал ихэсчээ

527-1362449099indexХүн худалдаалах гэмт хэрэг нь олон улс дамжсан төдийгүй ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог. Манай улс уг хэрэгтэй тэмцэх хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 19-нд баталж гаргажээ.  Үүний дагуу өчигдөр Хууль зүйн яамны хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

 

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газар “Гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн манай улсын шүүх  сүүлийн дөрвөн жилд хүний наймааны золиос болсон 35 хохирогчийн хэргийг шүүн шийдвэрлэсэн мэдээг танилцуулав. Үүнийг насаар нь ангилвал, 73 хувь буюу дийлэнх нь  19-35 насныхан байгаа аж.

 

Худалдагдсан гэх иргэдийн  80 гаруй хувь нь Хятад улсад бол Турк, ОХУ, Израйл, Солонгос, Япон, Малайз зэрэг улс дараалжээ. Сүүлийн 2-3 жилд интернэтээр биеэ үнэлэх болон хүний наймааны золиос болсон үзэгдэл олон гарах болсныг албаны эх сурвалж онцолсон юм. Харин  Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаагаар 2003 оноос хойш хүний наймаанд өртсөн гэх 487 хохирогч байгааг тогтоожээ.

Б.Халиунаа

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих