Хийн зуухны ашиглалтын заавар

8554rrerererХийн зуухны бүтэц зохион байгуулалт

1

Аюулгүйн тоноглолууд

Хийн өгөлтийг автоматаар зогсоох төхөөрөмж.

  1. Хэрвээ баллон дахь хийн даралт хэвийн хэмжээнээс их байх үед хийн өгөлтийг автоматаар зогсоох төхөөрөмж ажиллаж гал унтарна.

 

Хийн баллоныг суурилуулах.

  1. Галын дөл тохируулагч OFF байрлалд байх үед хийн баллоныг суурилуулна.

 

Аюулгүй холболт

  1. Хийн зуух болон баллон хоорондын холболтоос гарах хийн алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хийн баллоны чиглүүлэгч хоногийг зуухны баллон суурилуулах хоногт тааруулж суурилуулна.

Хэрэглэх заавар

  1. Галын дөл тохируулагчийг 2

OFF байрлалд тохируулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Түлш байлах хайрцагны тагийг онгойлгоно.3

 

 

 

 

 

 

 

  1. Баллоныг ажилд бэлтгэх хөшүүрэг OFF байрлалд байх ёстой 4бөгөөд хэрвээ ON байрлалд байгаа тохиолдолд ослоос сэргийлэх төхөөрөмж ажиллаж байдаг тул хийн баллон зохих журмаар холбогддоггүй.

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн баллоны чиглүүлэгч хоногийг зуухны баллон суурилуулах хоногт тааруулж суурилуулна.5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хийн баллоныг ажилд бэлтгэх хөшүүргийг доош дарж ON байрлалд тохируулна.  Холболтыг буруу хийсэн тохиолдолд хий алдагдах нөхцөл6 үүсэх бөгөөд исгэрэх чимээ гарч байгаа эсэхийг шалгана уу. Холболтыг буруу хийсэн тохиолдолд холболтыг эхнээс нь дахин хийнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Галын дөл тохируулагчийг ON байрлал руу очлуур ажиллаж чаг хийн дуу гарах хүртэл эргүүлнэ. Хэрвээ дөл асахгүй бол үйлдлийг давтан 7гүйцэтгэнэ. Дөл асах үеийг сайтар ажиглах хэрэгтэй. Дөл асалгүйгээр хий алдагдсан тохиолдолд осол гарах аюултай.

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг ашиглаж дууссаны дараа галын дөл тохируулагчийг OFF байрлалд тохируулан дөлийг унтраах бөгөөд хийн баллоныг ажилд 8бэлтгэх хөшүүргийг OFF байрлалд тохируулан хийн баллоныг авч хадгална.

 

 

 

 

 

 

 

 

 

Хийтэй баллоны хадгалалтын үеийн шаардлага

 

1.Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгалах.

2.Хэрэглэхээс өмнө хийн баллон дээрх ашиглалтын зааврыг сайтар унших.

9

3.Нарны гэрэл шууд тусах /гэрийн болон машины цонхны хажуу г.м/ газар, хадгалж болохгүй бөгөөд хийн зуухыг ашиглаагүй үед баллоны тагыг таглаж, чийг багатай сэрүүн /400С-аас доош/ газар хадгалах шаардлагатай. Хөргөгчинд хадгалахыг хориглоно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Хийтэй баллоныг халах хэрэгсэл болон ил гал, халаагуур  зэргээс хол хадгална.10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.Хийтэй баллоныг босоогоор нь хадгалах бөгөөд хүчтэй сэгсрэх буюу цохих, хэвтүүлж хадгалж үл болно.11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.Хэрэглэж дууссан түлшний савыг гал руу хийж болохгүй.12

 

 

7.Ашиглаж дууссан хийн баллоныг үл шатах хог хаягдалтай хамт хаях бөгөөд  шатах хог хаягдалтай цуг хаяхыг хориглоно

 

 

 

 

 

 

 

 

 

Хийн зуухыг ашиглах үед хориглох зүйлс

1.Хийн зуухыг орон байрыг халаах зорилгоор хэрэглэж болохгүй.

2.Агааржуулалтын системгүй өрөө тасалгаанд ашиглахыг хориглоно.13

3.Хийн зуухыг зөвхөн хоол цай бэлтгэх зорилгоор ашиглах бөгөөд нүүрс, шахмал түлш зэрэг хатуу түлшийг ноцооход хэрэглэж үл болно. Буруу хэрэглэвэл гал гарах аюултай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Хийн зуухан дээр нойтон хувцас хатааж болохгүй.14

5. Хийн зуухны  их биенээс илүү гарсан тогоо15

ашиглахыг хориглоно.

 

6. Хийн зуухнуудыг 16зэрэгцүүлэн тавьж дунд нь

    нэг тогоо тавьж ашиглахыг хориглоно.

7. Галд тэсвэртэй мөнгөлөг цаасан /тугалган цаас/ таваг буюу мөнгөлөг цаасанд ороосон хоол 17боловсруулахыг хориглоно.

8. Зуухыг шингэн болон хатуу түлш асаахад хэрэглэж болохгүй.

9. Зуухан дээр зориулалтын бус тор, шилэн таваг, галд тэсвэртэй цаас /асбест/ ашиглахыг хориглоно.

10. Боловсруулж буй бүтээгдэхүүнийг дэвэргэж асгахыг хориглоно. 18

 

11. Хоосон тогоо халаахыг хориглоно. 19

 

12. Хийн зуух болон тогоог гүйцэд хөрөөгүй байхад гар хүргэхгүй байх бөгөөд хүүхдээс хол байлгана.

Хийн зуухыг байрлуулан ашиглах үеийн шаардлага

Хийн зуухыг ашиглах явцад агаарыг их хэмжээгээр шатаадаг учир агаарын солилцоо муутай, салхивчгүй битүү өрөө, тасалгаанд хэрэглэж болохгүй. Хийн зуух ашиглаж буй өрөө тасалгаа нь агаарын солилцоог хангасан 2-оос доошгүй савхивчтай байх шаардлагатай бөгөөд өөр төрлийн түлшээр ажилладаг зуухыг хамт ашиглахыг хориглоно.

Хүчтэй салхитай газар хийн зуухыг ашиглахыг хориглох ба гал унтарснаас хий алдах аюултай байдаг.

20

 

 

 

 

 

 

 

 

 

Хийн зуухан дээр эд зүйлс унах аюултай газар ашиглахыг хориглоно.21

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Цонхны хөшиг зэрэг хялбар шатах эд зүйлсээс зохих зайд 22ашиглах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг тавиур дээр байрлуулах бөгөөд нарны шууд тусгалаас хол байхаар ашиглах нь зүйтэй.23

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг цахилгаан зуух болон халах хэрэгсэл дээр тавьж ашиглахыг хориглоно.24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг ил гал болон бусад төрлийн халах хэрэгслээс 25хол зайд ашиглах шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг шатах материалаас 1 метр, хажуу хананаас тус тус 15 см байхаар байрлуулна.26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ашиглалтын үед хий алдахаас сэргийлэх.

  1. Хийн зуухыг асаах, унтраах болон ажиллуулах үед галын дөлийг байнга ажиглах нь зүйтэй.27
  1. Хэрэглэсний дараа галын дөл тохируулагчийг OFF байрлалд тавьж гал унтарсныг шалгах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

Галын аюулаас сэргийлэх.

  1. Хялбар шатдаг эд зүйлсийг зуухны доор болон дэргэд тавьж болохгүй.28

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хийн зуухыг ашиглаж байх үед галын дөлийг унтраалгүйгээр зөөвөрлөхийг хориглоно.29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хий алдсан тохиолдолд авах арга хэмжээ.

  1. 1.Хий алдсан тохиолдолд муудсан сонгино мэт үнэр гарна. Энэ үед галын дөл тохируулагчийг OFF байрлалд байрлуулах бөгөөд хийн 30баллоныг ажилд бэлтгэх хөшүүргийг мөн OFF байрлалд байрлуулна. Дараа нь цонх салхивчыг онгойлгож өрөө тасалгааг агааржуулах ба ил гал гаргах, цахилгаан хэрэгслийг асааж, унтраахыг хориглоно. Хийн үнэр үргэлжлэн гарч байвал 105 алба болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэх нь зүйтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аюулаас хамгаалах механизм ажиллах үед авах арга хэмжээ.

 

Хийн зуухыг буруу ашигласнаас үүдэн хийн зуухны хамгаалах механизм автоматаар ажиллаж хийн өгөлтийг зогсоодог бөгөөд үргэлжлүүлэх хэвийн ашиглахын тулд дараах зааврын дагуу ажиллах нь зүйтэй. Үүнд:

 

  1. 1.Галын дөл тохируулагчийг OFF байрлалд байрлуулна.31
  2. 2.Хийн баллоныг ажилд бэлтгэх хөшүүргийг OFF байрлалд тавьж хийн баллоныг гаргана.
  3. 3.Даралт мэдрэх төхөөрөмж дэх улаан товчийг дарж хэвийн байдалд оруулна.
  4. 4.Баллоныг хийн зууханд холбож ажилд бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хийн зууханд хийх үйлчилгээ.

  1. 1.Үйлчилгээ цэвэрлэгээ хийхээс өмнө хийн баллоныг заавал гарган авах нь зүйтэй.
  2. 2.Аюулаас хамгаалах механизм болон хий дамжуулах хэсгийг салган авч болохгүй.
  3. 3.Зуухны их биеийг цэвэр даавуугаар арчина. Шаардлагатай гэвэл гал тогоонд хэрэглэдэг цэвэрлэгээний бодисыг ашиглаж болно.
  4. 4.Тулгуур, тосгуур зэргийг угаасны дараа хуурай даавуугаар арчина.
  5. 5.Шатах хэсгийг хатуу сойзоор цэвэрлэвэл үр дүнтэй.

 

Хийн зуухыг хадгалах.

  1. 1.Тосгуур, зуухны их бие цэвэрхэн, хуурай байгаа эсэхийг шалгана.
  2. 2.Хийн зуухыг баллоны хамт хадгалж болохгүй.
  3. 3.Зуух, баллоныг тус тусад нь хадгалах нь зүйтэй.

Хэрэглэгчийн анхааралд

 

1. Ашиглаж дууссан хийн баллоныг гал болон халуун орчинд ил

хаяхыг хориглоно.

2. Хийн баллоныг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгана.

 

 

Хэвийн бус байдлыг оношлох

 

       Байдал

Шалтгаан

Хийн баллоныг суурилуулж болохгүй Дөл ноцохгүй Аюулаас хамгаалах механизм ажиллаж буй Ажиллаж байгаад гал унтарсан Дөл сайн ноцохгүй Хий үнэртэх

Авах арга хэмжээ

Галын дөл тохируулагч off байрлалд байхгүй  

*

          Кнопыг off байрлалд

тохируулах

Хий дууссан    

*

   

*

 

*

  Хийн баллоныг шинээр суулгах
Дөл цацруулагч бохирдсон    

*

     

*

  Дөл цацруулагчийг цэвэрлэх
Очлуур  

*

   

*

  Очлуурыг цэвэрлэх
Аюулаас хамгаалах механизм ажилласан      

*

 

*

    Шалтгааныг тогтоон,  улаан товчийг дарах
Түлш тохируулагч эвдэрсэн            

*

Мэргэжлийн байгууллагад мэдэгдэх.

URL:

Сэтгэгдэл бичих