Уго Чавес таалал төгсчээ

chssВенесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өвчний улмаас 58 насандаа өчигдөр таалал төгслөө. Тэрээр сүүлийн хоёр жил Кубад хэд хэдэн удаагийн хагалгаанд орж, хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байсан юм.  Уго Чавес өнгөрсөн жил гурав дахь удаагаа  хорт хавдар авахуулах мэс засал хийлгэж,  химийн дөрвөн ээлж эмчилгээ хийлгэсэн ч  харамсалтай  нь  хэдэн сарын дараа эмч нар түүнээс дахин шинэ хавдар илрүүлсэн байна.

Уго Чавес 1954 оны долдугаар сарын 28-нд Венесуэлийн зvvн өмнөд нутгийн Баринас мужийн Сабанет гэдэг газар төржээ.

Олон хvvхэдтэй айлд өссөн Чавесын эхийн талын өндөр өвөг 1859-1863 оны иргэний дайнд идэвхтэй оролцож байсан бөгөөд тэрээр  дунд сургуулиа төгсөөд цэргийн сургуульд элссэн байна. Цэргийн сургуульд байхдаа хувьсгалч vйл ажиллагаанд анхлан оролцож сургуулийн залуу сонсогчид генералаас эхлээд дэслэгч хvртэл цэргийн цолны анхны vсгээс бvрдсэн “КОМАКАТЕ” гэдэг байгууллага байгуулсан нь  яваандаа Боливарын хувьсгалт хөдөлгөөн болон хувирсан байна.

1999 оноос хойш тасралтгүй 14 жил Төр барьж Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын улс орондоо явуулж байгаа улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг “Боливарын хувьсгал” гэж дэлхий нийт нэрлэж байсан билээ.

 

Г.ЭНХТУЯА /WWW.ZONE.MN/


URL:

Сэтгэгдэл бичих