Мексик эр дэлхийн толгой баян хэвээр

2013030608t“Форбес” сэтгүүл дэл­хийн хамгийн баян хү­мүүсийн жагсаалтаа ши­нэч­лэн гаргалаа. Мек­сикийн мэдээллийн тех­нологийн магнат гэгддэг Карлос Слим 73 тэрбум ам.доллартайгаар жаг­саал­тын эхэнд дахин би­чигд­жээ. Хоёрт “Майкро­Софт”-ын үүсгэн байгуу­лагч Билл Гейтс сүүлийн хэдэн жилийн турш буяны үйлсэд багагүй хөрөнгө зарцуулж байгаа ч 67 тэр­бум ам.доллараар хоёрду­гаар байраа алдсангүй. Харин гандан бууршгүй санхүүч өвгөн Уоррен Баффет өөрийн хөрөнгөө жилийн дотор 10 тэрбу­маар өсгөж чадсан ч 2000 оноос хойш анх удаа жаг­саалтын эхний гуравт ор­сонгүй. Хашир санхүүч “ердөө” 53.5 тэрбум ам.дол­лартай аж. Түүний өмнө “Зара” салбар дэл­гүү­рүүдийн эзэн, хөрөнгөө ганцхан жилийн дотор 20 тэрбумаар нэмэгдүүлэн 57 тэрбумд хүргэсэн Ис­панийн иргэн Амансио Ортега гишгэсэн байна.

“Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаал­тад энэ жил 1426 хүн багт­сан аж. Хамгийн олон буюу 442 тэрбумтан АНУ-д бүртгэгдсэн бол удаах байранд 122 тэрбумтантай БНХАУ, 110 тэрбумтантай ОХУ тус тус оржээ. Хор­воогийн хамгийн залуу баян Д.Московиц 28 нас­тай бол удам дамжсан тэр­бумтан Д.Рокфеллер 98 нас хүрээд байгаа юм.

Түүнчлэн дэлхийн хам­гийн баян зуун хүний дотор 14 эмэгтэй багтжээ. Тэдний хөрөнгө 10-30 тэр­бум ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж нас нь 66 аж. Хам­гийн баян эмэгтэй бол өдгөө 90 настай Францын иргэн Лилиан Беттанкур юм. Тэрээр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн ТОП-10 хүний эг­нээнд багтдаг бөгөөд гоо сайхны “L’Oreal” ком­панийг эзэмшдэг ажээ.

Энэ алдартай ком­панийг түүний эцэг үүсгэн байгуулсан юм. Тэгээд өөд болохдоо бүх хөрөнгөө цорын ганц охиндоо өв­лүүлсэн байна. Альц­геймерийн өвчин туссан Лилиан Беттанкур биз­несийн бүх удирдлагаа 25 настай ач хүү Жан-Виктор Мейерт шилжүүлээд удаа­гүй билээ. Жан-Виктор Мейер муугүй бизнесмен болохоо харуулж эмээ­гийнхээ хөрөнгийг хурдан өсгөж, 1999 оноос хойш анх удаа дахин дэлхийн хамгийн баян эмэгтэй болгоод байна.

Түүнээс хоёрхон тэр­бум ам.доллараар дутуу Кристи Уолтон АНУ-ын хамгийн баян эмэгтэй хэвээр үлдлээ. 58 настай Кристи Уолтоны “Wall-Mart” дэлгүүрийн сүлжээг эзэмшигч нөхөр нь 2005 онд онгоцны ослоор амь үрэгдсэн ба өөрт ногдох бүх хөрөнгөө эхнэртээ гэ­рээслэсэн байжээ. Ер нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд өөрсдийн сүй­хээгээр бус гэрээс­лэлийн ачаар баяждаг нь цөөнгүй гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих