Интернэтээр садар самууныг сурталчилдаг залуус олширчээ

-ҮҮНИЙГ ЗАРИМ САЙТУУД ӨӨГШҮҮЛЖ БАЙНА -

BTKinternethzmzartk1megabitedmeyecekР.Цэнд-Аюуш эмгэн 15 жилийн хорих ял сонсч, олныг цочирдуулж байсан нь саяхан. Түүнийг “чат”-ын  эмээ гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр, телевизийн чатад хүүгээ алуулах захиалга өгч улмаар ял сонссон байдаг. Тухайн үе 2007 он байсан бөгөөд телевиз бүрээр “хүн алуулах, хүүхэн зарах, биеэ үнэлэх” захиалга өгөх боломжтой байсан цаг үе. Улмаар олон нийтийн завхайрал хүчээ авч нийгмээрээ “чат”-ад залгиулж орхисон. Эцэстээ чатаар танилцаж, дэлгэцний цаанаас дурлалцсаны улмаас болзооны хохирогч нар олширсон байдаг.

Өөрөөр хэлбэл, эрчүүд “улаан махны” хэргээр шоронгийн хаалга татаж, эмс нь бузарлагдаж үлдсэн тохиол гарах болсон юм. Үүний дараагаар хууль хяналтын байгууллага “ТВ-Чат”-ыг арай хийн дарж авсан ч удаах хор уршиг нь өнөөг хүртэл оршиж интернэтийг “эзэмдэж” байна. Тодруулбал, царай царайгаа хараад чатлах боломжтой боллоо. Энэ нь интернэтээр даамжирч олон төрлийн садар самууныг сурталчилж байгаа хэрэг. Хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөөр биеэ үнэлэх явдал гаарсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан. Харин бидний ярих гэж буй “шинэ төрлийн” садар самуун нь “сайн дурын” үндсэн дээр явагддаг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, бэлгийн дур хүслээ хангах хүсэлтэй хоёр хүн хоорондоо зохицож шинэ төрлийн бэлгийн харилцаа үүсгэж байна гэсэн үг. Үүнийг сийрүүлбэл, бие биенээ танихгүй, хэдэн настай нь мэдэгдэхгүй, эр эм хоёр интернэтэд холбогдсон дурын комьпютер сонгож, вэб камер ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байна. Үүний цаана насанд хүрээгүй, гаж зуршилтай зэрэг хэдэн хүн байгааг, тааварлах аргагүй. Цаашлаад камерын араас хийж буй үйлдэлдээ донтох, гаж буруу зуршилтай болох зэрэг сөрөг нөлөөг дурьдаад байвал дуусахгүй биз. Тиймээс чат буюу дэмий хоосон чалчих гэсэн утгатай энэ зүйлийг хянах байгууллага хэрэгтэй байна.

Бид чатын тухай сонссон зүйлээ батлахын тулд хэрэглэгч ихтэй гэх дээрх гурван чат руу оройн 17.00 цагийн үед нэвтэрч үзлээ. Тэгэхэд 40-100 орчим хэрэглэгч садар самуунд уруу татсан нэрээр чатад нэвтэрчээ. Тэдгээр нэр нь нүд хальтрам. Нэгхэн хормын дотор биеээрээ болон камераар бэлгийн дур хүслээ хангах зорилготой олон залуус хувийн чатаар элдэв янзын зүйлс бичиж байх юм. Үнэхээр энэ чат гээч залуучуудыг “тахал” шиг нөмөрчээ. Үүнээс үүдэн гарч болох эрсдэлийг сайтын эзэд өөрсдөөсөө түлхэхийн тулд “Манай чат нь хэн нэгэн хүний хэлсэн үг ямар нэгэн үйлдэлд хариуцлага хүлээхгүй болохыг хатуу анхааруулж байна!!!” гэх утгатай зүйлсийг бичжээ. Харин зарим нь “Би 18 нас хүрсэн” гэх товчлуурыг дарахад чатад нэвтрэх зөвшөөрөл олгож байна. Бие хүн болж төлөвшөөгүй, хөнгөн хийсвэр өсвөр насныхныг буруу тал руу нь өөгшүүлж, ашиг хонжоо хайж байгаа эдгээр чатад эхний ээлжинд хариуцлага тооцвол ямар вэ. Эс бөгөөс шинэ төрлийн садар самуун газар авч мэдэх юм.

 

Б.ШИРНЭН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.