“Forbes” дэлхийн толгой баячуудыг нэрлэлээ

11Латин Америкийн телевиз, холбоо харилцааны эзэнт гүрэн “America Movil” –ийн эзэн Карлос Слим Элу дэлхийн баячуудын жагсаалтыг дөрвөн жил дараалан тэргүүллээ. Түүний хөрөнгө 73 тэрбум доллараар хэмжигдэж байгаа аж. “Microsoft” корпораццийг үндэслэгч Билл Гейтс ч энэ удаад байр сууриа алдсангүй. Тэрээр 67 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт явж байна. Гутгаарт  “Inditex”-ийг үндэслэгч, “Zara” брендийн эзэн Амансио Ортего оржээ.

Тэрээр Европын хамгийн баян хүн төдийгүй алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетийг дөрөвдүгээр байр руу түлхэж чадсан нэгэн. Баффетын хөрөнгө 53.5 тэрбумаар хэмжигдэж байгаа нь Амансиогийнхаас 3.5 тэрбумаар бага ажээ. “Oracle” группыг үндэслэгч Ларри Эллисон “түрийвчиндээ” 43 тэрбум доллартайгаар айргийн тавд багтсан байна.
Оросын хамгийн баян бизнесменээр мөн л Алишер Усманов тодорчээ. “Газпроминвест” холдингийн ерөнхий захирал тэрбээр 17.6 тэрбум долларын хөрөнгөтэйгээр уг жагсаалтын 34 дүгээрт багтжээ.
Харин “Альфа-групп”-ийн Ажиглагчдын зөвлөлийн дарга Михаил Фридман 16:5 тэрбумыг тоолуулснаар Усмановаас долоон “гишгүүр”-ийн дор буюу дэлхийн баячуудын эгнээний 41-т бичигджээ. Хачирхалтай нь “Forbes”-ийн жагсаалтын байнгын “оршин суугч” Роман Абрамович цэнхэр гарагийн толгой 100 баяны жагсаалтад багтсангүй. Түүний хөрөнгө 10.2 тэрбумаар багассан үзүүлэлттэйгээр дөнгөж 107-д бичигдсэн байна.

http://lady.mail.ru/article/475792-forbes-nazval-bogatejshih-ljudej-planety/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.