Эдийн засаг сэргэсэн ч хямрал ойрхон байна

Хямралаас хойших дэлхийн эдийн засаг сэргэсэн. Гэвч шинэ хям­рал үүсэх эрсдэл их байгаа аж. Ийм дүгнэлтийг “Их 20”-ийн сангийн сайдууд болон төв банк­ны тэргүүнүүд өнгөрсөн баа­сан гаригт Вашингтонд бол­сон уулзалтаараа дүгнэсэн бай­на. Тэдний үзэж буйгаар дэл­хийн эдийн засаг нь сайн өсөлт­тэй байгаа ч энэ нь сансa­наас тийм сайн явахгүй байгаа гэнэ. “Хямралыг гүйцэд даван туул­сан гэж ярих нь арай эрт байна” гэж Олон улсын вал­ютын сангийн (ОУВС) тэр­гүүн До­миник Страусс Кан тэм­дэг­лэв.

Түүний ярьснаар эдийн зас­гийн сэргээн босголт нэлээд ит­гэлтэй явагдаж байгаа нь тодор­хой. Мөн улсуудын хөгжлийн дундын тэнцвэргүй байдал хад­галагдсаар байна. Учир нь нэг улсын эдийн засгийн янз бүрийн салбарт тэнцвэргүй бай­дал харагддаг аж. Иймээс сан­гийн сайдууд дэлхийн эдийн зас­гийг тогтворгүй, үзүүлэлт нь төдийлөн өндөр биш байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

2008-2009 оны эдийн зас­гийн хямралын уналтаас сэр­гийлэхийн тулд “Их 20” томоо­хон эдийн засаг, тэнц­вэргүй болон чадавхтай эрс­дэлүүдийг шинж­лэхээр шийдсэн юм. Шин­жилгээ судалгаанд дотоо­дын нийт бүтээгдэхүүн  нь дэлхийн түвшинтэй харь­цуулахад та­ваас илүү байгаа улс орох аж. Юуны өмнө АНУ, БНХАУ, Гер­­ман, Франц болон Япон ул­сын санхүү, эдийн засгийн тул­гамдсан асуудал нь бусад ул­сад илүү аюул учруулж бол­но. Дээрх шалгалтын үр дүнг “Их 20”-ийн Канн дахь дээд хэм­жээний уулзалтын үеэр зар­лахаар төлөвлөжээ. Энэ хуга­цаанд дэлхийн эдийн зас­гийн тэнцвэртэй өсөлтийг хан­гах хүчтэй, тогтвортой арга хэмжээнүүдийн тухай сана­луудыг оруулж ирэх юм.

Харин зарим шинжээчийн үзэж буйгаар “Их 20”-ийн болон ОУВС-гийн боловсруулсан зөв­лөмж нэгэнт бий болсон зах зээлүүдэд анхаарал төв­лөрүүлсэн байна. Харин эд­гээрээс гадна уламжлал ёсоор эдийн засгийн эрсдэл төрүүлэх­гүй улсуудад зөвлөмжүүдийг хан­галттай бус хийсэн аж. Энэ нь Европын хэд хэдэн улс, томоохон сангуудын дэмжлэг авсан улс нь эдийн засгийн хямралд өртөх эрсдэл их байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ихэнхи эрсдэл нь ялангуяа томоохон улсуудын  төсвийн  хомсдолтой холбоотой. АНУ-д маш их хомсдол байгаа аж. Мөн Грек, Португал, Испанид нэлээд их байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт тийм ч таатай бус байгаагийн өөр шалтгаан нь “саван­гийн хөөс” үлээцгээж бай­гаа асуудал. Тэр тусмаа ул­сын нэрийг барьж байгаад. Энэ нь их хэмжээний мөнгийг үрэг­дүүлж байгаа юм. Үүнд ДНБ-ний тайлбаргүй өсөлт, хан­гагдаагүй нөөц гэх мэт багтах аж. Энэ бүгд нь эцэстээ “савангийн хөөс” шиг алга бол­но. Иймээс юуны түрүүнд тэр­гүүлэх улсуудын төсвийн хяз­гаарлалтыг хатуу тогтоох хэрэгтэйг ОУВС-гийн шинжээч дурьдав. Учир нь томоохон эдийн засагтай улсаас бусдын асуудал хамаарч байдаг аж.

Ингэхдээ зүгээр ч нэг хяз­гаарын түвшин биш. Харин тэд­гээрийг нарийн чанд сахих нь чухал аж. Тухайлбал, АНУ-д өөрийн орлогынхоо хязгаарыг аль хэдийнэ давсан хүмүүсийн хувьд төсөв дөнгөж санхүүгийн жилийн эцэст батлагдсан.

Өөрөөр хэлбэл, тэргүүлэх зэр­гийн нэг болох энэ улсад түр шийд­вэрээр баримжаалан бүтэн жил явсан байна. Энэ нь тогт­вор муутай эдийн засагт үлгэр дууриалал болж чадахгүй ч, дэлхийн санхүү эдийн засгийн системд их эрсдэл авчирч мэдэх аж. Үүнд “Их 20” аль хэдийнэ анхаарлаа хандуулсан. Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-д үүс­сэн асуудлыг зохицуулахаар арга хэмжээ боловсруулж, танил­цуулах юм байна.

Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих