Яриа хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх нь цорын ганц арга зам юм

38ghgffd0744Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь 6-ны өдөр НҮБ-ын төв байранд хэлэхдээ, Ираны цөмийн асуудал олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх журам болон Дундад дорнодын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгаа тул яриа хэлэлцээ өрнүүлэх нь энэ асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв сонголт юм гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдөр хуралдаж, Иранд хориг тавих ажлын зөвлөлийн ажлын тайланг сонсжээ. Ван Минь хэлэхдээ, Хятадын тал зэвсэг хэрэглэх буюу зэр зэвсгээр далайлгахыг эсэргүүцсээр ирсэн. Иранд хэтэрхий дарамт үзүүлэх буюу шинээр хориг тавихыг дэмжихгүй. Зарим улс орон ганц талын хориг тавих ажиллагаа явуулж, хориг тавих цар хүрээг дураараа өөрчилж, бусад улсын хууль ёсны эрх ашгийг хохироож байгааг Хятадын тал эсэргүүцэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын тал Иранд хориг тавих үйл ажиллагааны зөвлөлийн ажлыг дэмжиж байна. Бүх талуудтай хамтаар чармайж, ажил хэрэгч, тогтвортой зарчмыг баримтлан, ажил хэргийг идэвхтэй өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.