Инээдтэй ч эмгэнэлтэй…

56рхаиөхмөбхабөХагалгаанд ороод мэс заслын орон дээр хэвтэж байхдаа сонсмооргүй үгс:

  • Өө п… даа, баларсаан.
  • Хөөе, миний цагийг харсан хүн байна уу?
  • Яа яа өчигдөр арай л хэтрүүлчихэж ээ, гар салгалаад баларч байна аа.
  • Өө, чөтгөр ав гэж энэ гарын авлагын 27-р нүүрийг ямар мал нь ураад авчихав аа.
  • За байз энэ Балдан гуай чинь хоёр гурван хүүхэдтэй гэсэн байх аа. Тийм. Тэгвэл үүний хэрэг юу байна.
  • За гялалзана шүү, хорин минутын дараа Маню Челси хоёрын тоглолттой.
  • Сувилагч аа надад нөг нэг багажаа, нөгөө юуг аваад өгөөч. Өө юу гэдэг билээ дээ мартчихлаа…
  • Гүй ингэхэд энэ одоо мухар олгой юм бол наад хачин санжигансан юм чинь одоо юу болж таарч байна аа.
  • Өө, чөтгөр ахиад тог таслаад хаячихлаа. Энэ санхүүгийнхэн цахилгааны мөнгө өгөхөө бас мартчихсан юм байхдаа.
  • Энэ ямар балай линз вэ? Ахиад мултраад уначихлаа шдээ. Одоо ч энэ дотроос олдохгүй дээ.
  • За, энэ бид бүгдэд их том сургамж боллоо шүү.

URL:

Сэтгэгдэл бичих